Maserati-ийн хамгийн анхны дизель хөдөлгүүртэй хүлэг болох Maserati Ghibli-ийн танилцуулгыг Шанхай хотод хийжээ.
Maserati Ghibli нь Maserati Quattroporte платформ дээр хийгдсэн байна. 4,97 метрийн урттай болсон нь Quattroporte-оос 29 сантиметрээр богино болсон бөгөөд 2,99 метрийн дугуйны суурьтай болсон нь өмнөхөөсөө 20 сантиметрээр багассан байна.
Шинэхэн супер хүлэг Maserati Ghibli-ийн гурван төрлийн хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдэх юм байна. Үүний хоёр нь 3,0 мотор бүхий V6 хөдөлгүүртэй байх бөгөөд энэ хөдөлгүүрийг Ferrari-тай хамтран хийж байгаа учир Маранелло-д хийгдэх юм байна.
Хоёр хөдөлгүүрийн нэг нь 330 морины хүчин чадалтай бөгөөд 5.6 секундэд 100км\цаг хүртэл хурдалдаг байна.
Харин хоёрдахь хөдөлгүүр нь 410 морины хүчин чадалтай юм байна. Харин энэ хөдөлгүүр нь 5 секундэд 100 км\цаг хүртэл хурдлах чадвартай гэнэ.
3,0 мотортой дизель хөдөлгүүр нь 275 морины хүчин чадалтай бөгөөд 6.3 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдалдаг байна. Maserati Ghibli нь бүх төрлүүд нь найман араатай юм байна.
Үүнээс гадна Maserati Ghibli-ийн тусгай шилжилттэй бөгөөд зайлшгүй шаардлага гарсан үед автоматаар 150 миллсекундын дотор шилждэг аж. Гэхдээ энэ нь зөвхөн бензин хөдөлгүүртэй хүлгэнд л байх юм байна.
Maserati Ghibli нь Brebmo тормозтой бөгөөд 100 км\цагийн хурднаас зогсохын тулд 36 метрийн зай шаардлагатай аж.
Maserati энэ хүлгийг жилд 5000-6000 ширхэг үйлдвэрлэхийг зорьж байгаа гэнэ. 2014 оны нэгдүгээр улирлаас худалдаанд гарахаар төлөвлөж байгаа бөгөөд үнийн хувьд тодорхойгүй байгаа юм.
Видео.