NatGeo Монгол сэтгүүлийн 5 дугаар сарын дугаарын агуулга

2013-05-07, 18:04
3,749
Урт наслах боломж хүн бүрт бий эсэхийг эрдэмтэн судлаачид генийн онцлог, хүрээлэн буй орчин, амьдралын хэв маягаас судлан нээн илрүүлж буй сонирхолтой баримтуудыг “100 давсан наслалт” нийтлэлээр өгүүлж байна.
NatGeo Монгол сэтгүүлийн 5 дугаар сарын дугаарын агуулга

Газар тариалангийн үр өгөөжийг азот хэмээх бордоогүйгээр төсөөлөх боломжгүй.  Гэвч азотын зүй зохистой хэрэглээ зарим нутагт хэрээс хэтэрч хүсний бүтээгдэхүүнд төдийгүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй сэтгэл эмзэглэм нийтлэлийг “Бидний бордмол дэлхий”-гээс сонирхоорой.

Хүссэн хүн бүр очоод байх боломжгүй боловч хүрч очсон л бол цаг хугацааны хязгаар тэнд дууссан мэт санагдах гайхалтай “амьд” байгальтай Врангел арлын тухай “Сибирийн диваажин”-д зочлоорой.

14 зууны тэртээ олон мянган хүний хөлс, нулимсаар бий болж, дэлхийн соёл иргэншилийг хүртэл дагуулж ирсэн Хятадын их сувгийг өнөөгийн өрөвдөм бүр төрхийн тухай “Хятадын эртний амин суваг”-т өгүүлнэ.

Сэтгэлийн гүн дэх бяцхан “гал”-аараа айдас хүйдэс, улс төрийн дарамт шахалт, халдлага, хүчирхийллийн эсрэг сөрөн тэмцэж буй Зимбабве улсын ард иргэд, нийгмийн тухай бодит түүхийг “Нам гүмийг эвдэхүй” нийтлэлээр хүртээл болгож байна.

  Гэрэл зураг хүн бүрийн “гарт” ойрхон ирсэн өнөө цагт эх дэлхийгээ дээрээс нь харах ховорхон боломжийг панорам гэрэл зургийн ертөнц “Өргөн дэлхий”-гээс олж уншаарай.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.