Бороо бүхэн ААДАРын дайтай байдаггүй...

2013-05-07, 00:38
10,275
“ААДАР” хамтлаг нь анх 2010 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд 2011 онд гоцлол дуучин С.Алтанзавъяа нэгдсэнээр одоогийн бүрэлдэхүүн бий болж уран бүтээлийн их аяндаа мордоод удаагүй байгаа билээ.
Бороо бүхэн ААДАРын дайтай байдаггүй...

Хамтлагын бүрэлдэхүүн:

Г. Зол-Эрдэнэ – Бөмбөрчин, Хамтлагийн ахлагч
Б. Тэмүүлэн – Аргил гитарчин
Н. Лигдэн – Даралтат хөгжимчин, дуучин
С. Алтанзавъяа – Гоцлол дуучин
Б. Түвшин – Гоцлол гитарчин
А. Бат-Оргил – Гоцлол гитарчин

Хамтлагийн уран бүтээлийн урсгал жанр нь ерөнхийдөө алтернатив метал, пост-гранжурсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд баллад рок, акустик рок, хард рок урсгалуудаар тоглодог. Ерөнхийдөө рок хөгжмийн хүчтэй дугаралт, дуучны уянгалаг цээл хоолоотой хослуулан уран бүтээлээ хийдгээрээ онцлогтой.
 


Хамтлагийн уран бүтээлийн хувьд нийгмийн хар бараан талууд, шударга бус явдлуудыг хурцаар шүүмжилсэн байдаг.Жишээ нь баян хоосны ялгаа, атаа хорсол, хүнд суртал, хүчэрхийлэл гэх мэт сэдвүүдийг тусгасан уран бүтээлүүдтэй. Үүнээс гадна мөн амьдралын гэрэл гэгээтэй талууд, залууст зөв үлгэр дуурайлал болохуйц агуулга бүхий уран бүтээлүүд хийж, хамтлагийн зорилго болгон ажиллаж байна.



Одоогоор ААДАР хамтлагурын сандаа 10-аад дуутай бөгөөд эхний 3 дуугаа нь клипжүүлээд байна. Мөн 4 дахь дуу “Эр хүн танаа” хэмээх цоо шинэ дууны клипны зураг авалт эхлүүлээд явахын хажуугаар шинээр 4 дуу студийн бичлэгт орж байна. Хамгийн сүүлд гэхэд “Хачин дурлал” дуугаа олон нийтэд цацлаа. Уг дууны хувьд анхы уран бүтээл болох “Ясан Толгой” дуунаас хөгжмийн найруулга болоод клипны зохиолын хувьд арай өөрөөр хийгдсэн уран бүтээл болсон. Мөн 3 дахь уран бүтээл “Татаас” дууны клипээ тун удахгүй цацах төлөвлөгөөтэй ажиллаж байна.











Хамтлагийн Facebook Page:
http://www.facebook.com/AadarHamtlag

“Хачин Дурлал” дууны клип



“Ясан Толгой” дууны клип



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()