Гайхалтай зөөврийн компьютерууд

Та "Windows 8"-ийг хэрэглэж байхдаа илүү их зүйл хийхийг хүсдэг үү? Хэрвээ танд хэлэх зүйл олдохгүй бол энэ нь үйлдлийн системдээ биш "техник хангамж үйлдвэрлэгчид шинэ зөөврийн компьютерын загварыг зохиох цаг болжээ" -гэсэн дохио юм.
Гайхалтай зөөврийн компьютерууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жишээ болгож Acer-ийн хоёр шинэ технологи болох 15.6 инчийн Aspire R7, 11.6 инчийн Aspire P3-ыг танилцуулъя.

1. Aspire R7 -г эхлээд танилцуулъя, учир нь хамгийн шилдэг нь болохоор...

Хүүе байж байгаарай чиглүүлэгч дэлгэц /trackpad/ нь хаана байна вэ? Өө товчнуудын ард байсан юм байна.



Ягаад хойно нь гэж? Учир нь чамайг мэдрэгч дэлгэц ээ ашиглахад илүү хялбар болгох гэж тэр л дээ. Дэлгэц нь шинэлэг загвар "Ezel Hinge"-ээр хийгдсэн учир бүтэн эргэх, урвуу харах, хавтгай болон хэвийн байдалд чөлөөтэй шилжих боломжтой болжээ. Acer-ийн гол санаа нь дэлгэцийг илүү гарт ойрхон байлгаж хуучин зөөврийн компьютерийн горимд тулгарч байсан мэдрэгч дэлгэцтэй ажиллах бэрхшээлүүдийг багасгаж өгөхөд оршиж байгаа юм.







Доорх бичлэгнээс та зөөврийн компьютерийн дэлгэц нь хэрхэн бүтэн эргэж байгаа газраасаа хөдлөлгүй хэн нэгэнд ямар нэг зүйл үзүүлж буйг харахаас гадна эргүүлж нуглаад R7-гоо таблет хэлбэрээр ашиглах боломжтой болсоныг харж байна. Нэг ёсондоо бүх зүйл чинь нийлээд 5 паунд жинтэй л болох ба эхлээд компьютер дараа нь таблет болдог давуу талтай.



Энэ бүтээгдэхүүнийг 5 сарын 17-оос эхлэн "Best Buy"-аар борлуулж эхлэх бөгөөд үнийн хувьд 1000 доллар юм байна.


2. Aspire P3.
Энэ технологи нь чиглүүлэгч дэлгэцгүй, 11.6 инчийн дэлгэц, товчлуурт гар хоёроос бүрдсэн гэдгээрээ онцлог юм.



Microsoft Surface, Lenovo Helix, Android таблетууд зэрэг төстэй загвартай технологиуд байдаг хэдий ч  Acer энэ Ultrabook нь хавтасны доор дахин давтагдашгүй үзэмжтэй технологи болсон бөгөөд 6 цаг батерайгаа барьж чадахаас гадна, гараа (keyboard) хураагаад авч явхад авсаархан болсон юм.







Таблетийг бодвол Р3 нь 3 паунд орчим жинтэй 3.5 инчийн зузаантай бөгөөд 800 доллараар худалдан авч болох юм байна.



The convertible Acer Aspire P3 Ultrabook With Tiësto.



Эцэст нь хэрвээ та эдгээр компьютеруудыг 5 сарын 3-16 ны хооронд захиалга өгөх юм бол "STAR TREK" киноны видео тоглоомыг үнэгүй татаж авах эрхтэй болох юм байна.

Орчуулж, илгээсэн: Orgio


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()