Нэгэн цахилгаанчин залуу маш их жинтэй байсан учир түүний ажиллаж байсан
байгууллага түүнд зориулан тусгай фургон авч өгсөн байна. Учир нь
тэрээр энгийн машинд багтахгүй байжээ. Харин 2013 онд тэрээр "Хамгийн их
жин хаясан хүн" болж чадсан юм.
36 настай Дин Уорэллыг хэт их жинтэй байсан учир ажлаас нь халжээ. Ингээд үүнээс хойш тэрээр дахин ажил олж чадахгүй болов уу хэмээн айж 103 кг хасаж чадсан байна.
Дин хоолныхоо дэглэмийг өөрчилж, өдөр тутмын амьдралынхаа хэв маягийг өөрчилснөөр ийнхүү жил гаруй хугацаанд дээрх амжилтыг гаргажээ.
2009 онд Дин жингийн хэт илүүдэлтэй болсон бөгөөд үүнээсээ болоод шатаар ч гарч чадахгүй, жижиг өрөөнд ч багтахааргүй том болжээ. Хоолныхоо дэглэмийг өөрчлөхийн өмнө тэрээр өглөөний хоолондоо шарсан өндөг, хиам, өдрийн хоолондоо шарсан төмс, жигнэмэг, харин оройны хоолонд нь гахай эсвэл тахианы махтай пицца идэж, орой унтахынхаа өмнө дахин шарсан төмс, зайрмаг иддэг байжээ.
Ажлаас халагдсаныхаа дараа тэрээр 18 сарын турш ажил хайсан боловч түүнийг хэн ч авахыг хүсээгүй юм. Нэг ажлын ярилцлагын үеэр Дин сандал дээр нь багтахгүй байсан учир өөр сандал гуйсан байна. Ингээд тэр яаралтай турах хэрэгтэй болохоо ойлгосон байна.