Алдарт Дэвид Бэкхэм 38 нас хүрлээ

Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм (David Beckham)-ийг танихгүй хүн энэ дэлхий дээр ховор биз ээ. Тэрээр 1975 оны 5 сарын 2-нд төрсөн бөгөөд саяхан буюу 2 хоногийн өмнө 38 настайгаа золгожээ. Дэвид Бэкхэм хөл бөмбөг төдийгүй бүсгүйчүүдийн анхаарлыг татсан секс бэлгэ тэмдэг болсон залуу бөгөөд сурталчилгааны хаан юм.
Алдарт Дэвид Бэкхэм 38 нас хүрлээ

1. Дэвид Бекхэм нь багаасаа эхлэн «Манчестер Юнайтед» багийн шүтэн бишригч байжээ. Багаасаа эхлэн тэрээр Бобби Чарлтоны хөл бөмбөгийн дугуйланд явж байсан бөгөөд хэзээ нэгэн цагт шүтэн бишригчийнхээ 7 номертой өмсгөлийг өмсөнө гэдэгтээ итгэлтэй байсан байна. (Rex USA)



2. 1991 онд Дэвид Бэкхэм залуучуудын хөл бөмбөгийн багт орохоор болсон бөгөөд 1996 оноос эхлэн амжилт гаргаж, өөрийн нэрийг дуурсгах анхны гараагаа тавьжээ. Тэрээр 1996-1997 оны хөл бөмбөгийн тэмцээний үеэр 8 гоол оруулсан бөгөөд "Хамгийн шилдэг өсвөрийн тамирчин" болсон байна. (Harry Goodwin / Rex USA)



3. Дэвид Бэкхэм 1998 оны хөл бөмбөгийн тэмцээнээр Колумбийн эсрэг тоглож гоол оруулж чаджээ. Бүсгүйчүүд түүнийг шүтэн бишрэх болжээ. (Bob Thomas / Getty Images)



4. Харамсалтай нь 1998 онд тэрээр улаан карт авсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентины баг болон Английн багууд ижил харьцаатайгаар тэмцээнийг өндөрлөсөн байна. Ингээд торгуулийн цохилтоор ялагчыг тодруулжээ. (Bob Thomas / Getty Images)



5. Их Британийн алдарт хосууд 1999 оны 7 сарын 4-нд гэрлэлтээ батлуулжээ. Хуриманд 437 зочин ирсэн бөгөөд 1 сая долларыг хуримандаа зарцуулжээ. (John Giles / AP)



6. Хөл бөмбөгөөс гадна Бэкхэм загварын ертөнцөд ч гэсэн хүч үзэх болсон байна. (Luca Bruno / AP)



7. 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн төлөө Английн баг тамирчид Грекийн багт хожигдох шахсан эгзэгтэй мөчид хаалттай цохилтоос Бэкхэм гоол оруулж чадсан бөгөөд Английн баг тамирчид ДАШТ-нд орох эрхээ авч чадсан билээ. (Shaun Botterill / Allsport / Getty Images)



8. 2002 онд Япон болон Өмнөд Солонгост болсон Хөл бөмбөгийн ДАШТ болохоос өмнө Бэкхэм хөлөө гэмтээсэн байна. (Ross Kinnaird / Getty Images)



9. Манчестер Юнайтед-ын менежерийн хэлснээр Бэкхэмийн амьдрал хэтэрхий олон нийтэд ил болоод байгаа нь түүний санааг ихэд зовоож байна гэжээ. (Laurence Griffiths / Getty Images)



10. 2003 оны зунаас Бэкхэм Испанийн хөл бөмбөгийн баг болох «Реал Мадрид»-тай гэрээ байгуулжээ. (Laurence Griffiths / Getty Images)



11. Олон Улсын тавцанд тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа гоол оруулж чадсан гэдгээрээ алдаршжээ. (Martin Rose / Bongarts / Getty Images)



12. Түүний хамгийн сонирхолтой шилжилтүүдийн нэг нь "Los Angeles Galaxу" хэмээх Америкийн багт шилжсэнд оршино. Тухайн үед Бэкхэм 32 настай байсан бөгөөд Америкийн багт орсон нь олны анхаарлыг ихээхэн татах болжээ. (STAN HONDA / AFP / Getty Images)



13. Харин хэсэг хугацааны дараа тэрээр «Милан» багт эргэн очсон боловч дэлхийн аваргад 4 дэх удаагаа оролцохын тулд нилээд хичээх шаардлагатай болсон юм. (New Press / Getty Images)



14. 2010 оны 3 сард тэрээр "Олд Траффорд" эргэн очсон бөгөөд тэмцээнд хожигдсон ч тэрээр сэтгүүлийн нүүрэнд дахин гарах болжээ. (Andrew Yates / AFP / Getty Images)



15. Хэдийгээр тэр 2009 оноос хойш англид байгаагүй ч хүмүүс түүнийг дэлхийн аваргад эргээд ирнэ гэдэгт итгэлтэй байсан боловч бэртэл нь шүтэн бишригчидийнх нь урмыг хугалжээ. (Antonio Calanni / AP)



16. Английн багийн дасгалжуулагч нь Бэкхэмийг багтаа эргүүлж авахгүй гэж мэдэгдсэн байжээ. Заримдаа Бэкхэмийг харахад тэр ихэд ганцаардаж байгаа мэт харагддаг. Английн багт тэрээр 115 удаа талбайд гарж тоглолт хийсэн бөгөөд 17 удаа гоол оруулж, 58 удаа багийн ахлагч болж байсан байна. (Denis Balibouse / Reuters)



Сэтгэл дундуур явсан тэрээр эцэст нь 2013 оны 1 сарын 31-нд "Пари Сен-Жермен"-тэй гэрээ байгуулсан бөгөөд цалингаа сайн үйлсийн аянд зориулана хэмээн хэлсэн байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()