Төгс төгөлдрийн төлөөх золиос

2013-05-03, 21:34
36,815
Одоо үед эмэгтэйчүүд гоо сайхны төлөө хагалгаанд орж, нэлээд золиос амсдаг. Тэгвэл дээр үед гоо сайхны мэс ажилбар гэж байхгүй байсан учир бүсгүйчүүд гоо сайхны төлөө нэлээд зовлон амсдаг байсан байна. Ингээд төгс төгөлдрийн төлөөх золиосуудыг сонирхоцгооё.
Төгс төгөлдрийн төлөөх золиос

1. Даруулга
Дээр үед эрчүүд даруулга зүүсэн эмэгтэйчүүдэд дуртай байсан учир бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг татахын тулд ийнхүү даруулга зүүж өөрсдийн дотоод эрхтэнгүүдийг муутгадаг байжээ.



2. Мөнгөн ус
19-р зууны үед бүсгүйчүүд мөнгөн ус иддэг байсан бөгөөд энэ нь гэрэлтсэн царай, гялалзсан нүдтэй болоход тусалдаг байжээ. Харин мөнгөн усыг идэхэд тодорхой заавр дүрэм байсан бөгөөд нэг идвэл насан  туршдаа идэх хэрэгтэй байсан байна. Эс тэгвээс үхэл нүүрлэх аж. Мөн үүнээс гадна сөрөг нөлөө байсан бөгөөд энэ нь биенд хуримлтлагдсан мөнгөн ус хүнийг дааруулж, чичрүүлж, заримдаа үхэлд ч хүргэдэг байжээ.



3. Туузан хорхой - Турах арга
Энэ арга нь бүсгүйчүүдийн биед төдийлөн хор хөнөөл учруулдаггүй байсан бөгөөд тэд биендээ туузан хорхойг өсгөдөг байжээ. Туузан хорхойн өндгийг идэж, биендээ өсгөж байсан бөгөөд тухайн хүн турж, харин туузан хорхой таргалсаар эзнийхээ хамаг шим тэжээлийг авдаг байсан байна. Зарим туузан хорхойтнууд 30 метрийн урттай болдог бөгөөд энэ хорхойнуудыг биеэс гаргаж болох боловч таны биеэс 30 метр урттай зүйл татна гээд төсөөлөөд үз дээ.



4. Уясан хөлийн ул
Ихэнхи хүмүүс үзэхдээ Үнсгэлжингийн түүхийг Хятадаас хайх хэрэгтэй хэмээн үздэг. Энэ соёл 10-р зууны үеэс Хятад улсад үүссэн байжээ. Ийнхүү хөлийн улыг нь сайн гэгч нь уядаг байсан бөгөөд хэдий чинээ жижиг хөлтэй байна төдий чинээ сайхан бүсгүйд тооцогддог байсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид хүргэж байсан билээ. Үзээгүй бол ЭНД дарж үзнэ үү.



5. Радио идэвхит гоо сайхны бүтээгдэхүүн
1930-аад оны Францын гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн чухал хэрэгсэл нь хлорт тори болон бромийн ради багтдаг байжээ. Энэ бүтээгдэхүүнийг танилцуулахдаа: "арьсыг гялалзсан толигор болгож, цусны эргэлтийг сайжруулж, өөх хайлуулж, нүхжилтийг багасгаж, батгашилтыг арилгаж, сэвх нөлөөг арилгах гэх мэт бүхий л дутагдлыг үгүй болгох давуу талтай" -гэсэн байжээ. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн бүсгүйчүүд ясны сийрэгжилттэй болж байсан байна.



6. Гувай хатан цэцэг
Дээр үед Гувай хатан цэцгийг нүдэндээ дусаадаг байсан бөгөөд энэ үед нүдний өнгө сэргэж, хүүхэн хараа томордог байсан байна. Гэвч эцсийн эцэст энэ нь хараагүй болгодог байжээ.



7. Тугалган энгэсэг
1700 оны үед нүүрний өнгө маш чухал үүрэгтэй байжээ. Энэ үед хүмүүс хөгширтлөө амьдарч чаддаггүй байсан байна. Учир нь нүүр болон бие дээр батга гарч байсан бөгөөд энэ нь маш өвчтэй байсан учир өвчнийг нь даахгүй ийнхүү нас бардаг байжээ. Тиймээс энэ дутагдлаа далдлах хамгийн тохиромжтой арга нь тугалган энгэсэг байсан байна. Гэвч үүний дараа биед маш их хор хохирол учирдаг байсан учир бүсгүйчүүд нас барахдаа л сайхан байх юм байна гэдгээрээ өөрийгөө тайвшруулдаг байжэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()