Хоёр давхар тээврийн хэрэгсэл

2013-04-27, 22:25
13,450
Хэрвээ Монгол улс хоёр давхар автобустай болвол та хэрхэн хүлээж авах вэ? Зарим нэг иргэдийн хувьд хоёр давхар унаанд тийм ч дуртай биш байдаг гэнэ. Тиймээс л хүмүүс хоёр давхар автобус зөвхөн Лондонд байдаг гэсэн ойлголттой байдаг бололтой. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм. Дээр үеийн автобуснууд ихэвчлэн хоёр давхар байсан байна. Судалгаанаас харахад хоёр давхар автобус тав тух муутай ч багтаамж сайтай болох нь батлагдсан юм. Ингээд хоёр давхар автобус болон бусад тээврийн хэрэгслүүдийн тухай товч мэдээлэлтэй танилцацгаая.
Хоёр давхар тээврийн хэрэгсэл

Зарим тохиолдолд хоёр давхар автобусны дээр бас нээлттэй суудал байдаг байжээ.
1912 он. Петербург хот.



Морин хоёр давхар автобус.
Хоёр давхар автобусны давуу тал нь багтаамж сайтайд оршино. Магадгүй энэ нь түгжрэл үүсэхээс сэргийлэх болов уу.



1953 он хүртэл Орос улсад хоёр давхар троллейбус явдаг байжээ. ЯТБ-3 троллейбус.



Хонконгийн нүүр царай болсон нэг зүйл нь хоёр давхар трамвай бөгөөд Хонконгт 164 ширхэг хоёр давхар трамвай байдаг байна. Үүнээс гадна Египтед бас хоёр давхар трамвай явдаг байна.



Хоёр давхар трамвай сайхан л харагдаж байна.
Өмнө нь Лондонд хоёр давхар трамвай явдаг байсан бөгөөд одоо музейд хадгалагдан үлджээ. Нэг хэсэг Петербург хотод хоёр давхар трамвайг ашиглахыг хүсэж судалгааны зориулалтаар явуулсан боловч замаасаа гарснаар ийнхүү ашиглахаа больсон байна.



Москвад 1964 оныг дуустал хоёр давхар трамвайг ашиглаж байсан бөгөөд 2000 оноос Барнаулд хоёр давхар автобус нийтийн тээвэрт үйлчлэх болжээ.



Лондонгийн хоёр давхар автобус.



Хоёр давхар галт тэрэг.
Одоогийн байдлаар Москвад хоёр давхар галт тэргийг Москва - Смоленскийн чиглэлд явуулахаар бэлдэж байгаа гэнэ. 2015 он гэхэд Аэро-экспрессийнхэн 2 давхар галт тэргийг үйлчилгээнд оруулах гэнэ.



Харин Парист хоёр давхар метро байдаг байна.



Трансаэро-ийнхан А380 хэмээх хоёр давхар дөрвөн онгоцыг худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд 2015 он гэхэд үйлчилгээнд орох гэнэ.



Мөн дэлхий дээр хоёр давхар цахилгаан шат бий.



Зам тээврийнхэн ч гэсэн автомашины салбараас дутахааргүй хөгжиж байна. Жишээлбэл: Воронежд хоёр давхар трамвай болон автобусны зам байдаг.

Хоёр давхар гүүрний хувьд гайхах зүйл байхгүй. Дэлхий дээр маш олон хоёр давхар гүүр бий.



Стокгольмын ирээдүйн трамвай.







Энэтхэг дэх хоёр давхар галт тэрэг болон хоёр давхар галт тэрэгний буудал.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()