Дэлхийн аялалын сэтгүүл Монголд хөл тавилаа

2013-04-26, 19:44
5,661
National Geographic Монгол төслийн ээлжит гэнэтийн бэлэг  “National Geographic Traveler” сэтгүүл Монголд мэндэллээ.
Дэлхийн аялалын сэтгүүл Монголд хөл тавилаа

Дэлхий даяар 10 гаруй сая уншигчтай аялалын энэ сэтгүүл 1984 оноос эхтэй.  Эдүгээ дэлхийн 15 оронд хэвлэгдэж түгээгддэг. 16 дахь хувилбар нь ийнхүү “National Geographic Traveler Монгол” болж байгаа юм.

WORLD TOURISM AWARD, EDDIE AND OZZIE AWARDS, NATJA AWARDS, LONELY PLANET AWARDS, LOWELL THOMAS AWARDS, ADWEEK’S HOT LIST зэрэг аялал жуулчлал болон сэтгүүл зүйн Дэлхийн нэр хүндтэй бүхий л шагналыг хүртэж байсан National Geographic Traveler сэтгүүл нь Монгол Улсыг гадаадад сурталчилах албан ёсны сэтгүүл болж байгаагаараа онцлог.

“National Geographic Traveler Монгол”  сэтгүүлийн нээлтэнд ССАЖЯ, ЭСЯамд, Олон Улсын Байгууллага, Аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид, Монголын томоохон бизнес эрхлэгч зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Нээлтийн ёслолыг ССАЖСайд Ц.Оюунгэрэл, National Geographic Монгол төслийн удирдагч А.Дэлгэржаргал нар үг хэлж нээн, “Nature dance” бүжгийн хамтлаг “Шонхор” бүтээлээрээ, мөн Үндэсний хөгжмийн зэмсгээр джаз бүтээл туурвидаг “Арга билэг” хамтлагийн тоглолт, “Торго” салоны Үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг урлагийн давтагдашгүй тоглолтууд хөгжөөлөө.   Мөн National Geographic Монгол төслийн хүрээнд зарласан “Хотжилт ба Хүмүүс” Үндэсний Гэрэл зургийн уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

National Geographic Traveler Монгол сэтгүүл нь жилд 6 дугаар гарах бөгөөд Авиа компаниудын Олон улсын болон Дотоодын нислэг, ЭСЯамд, Олон Улсын Байгууллагууд, Гадаад дахь ЭСЯ, Аялал жуулчлалын форум, үзэсгэлэнгүүд, 4-с дээш одтой зочид буудлууд, Өндөр зэрэглэлийн тасалбар түгээврүүдэд тараагдах юм.

Үндэсний Газарзүйн Нийгэмлэг – National Geographic Монгол төсөл
Маркетинг, медиа хариуцсан менежер А.Буяннэмэх
Холбогдох утас: 99016154







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.