Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Acura RDX
Өмнөх төрлүүдээсээ бодвол энэ машины салоны бүрээс нь илүү чанартай, тав тухтай суудалтай болсон байна.
Cadillac XTC
Шинжээчид үзэхдээ энэ машины мультимедиа систем нь шилдэг үзүүлэлтүүдтэй байсан байна. Үүнээс гадна гэрэлтүүлэг болон салоны бүрээсийг хоёр янзаар нь хийсэн нь ихээхэн таалагджээ.
Chevrolet Spark
Энэ хүлгийн хувьд өнгө нь бусдаасаа илүү онцлог байсан байна. Chevrolet Spark нь шилдэг 10 машины тоонд багтсан нь рулийг арьсаар бүрсэн мөн аудиосистемтэй байсан учир ийнхүү багтсан аж.
Hyundai Santa Fe Sport
Hyundai Santa Fe Sport нь шилдэг 10 машины тоонд багтсан нь түүний төв консоль болон хяналтын самбараас хамаарсан байна. Машины салоны зарим нэг зүйлсийг модон маягаар хийсэн нь шинжээчдэд ихээхэн таалагдсан байна.
Kia Forte (Cerato)
Энэ машины дотоод засал чимэглэл нь шинжээчдэд ихээхэн таалагдсан бөгөөд деталь бүрийг нарийвчилсан нь энэ жагсаалтанд багтахад нөлөөлсөн байна.
Lexus GS 450h
Lexus GS 450h-ын хувьд салоныг нь хөнгөн цагаан, мод болон арьс ашиглаж хийсэн нь машины салоны хувьсалд нөлөөлсөн байна.
Mazda 6
Мультимедиа систем болон салоны дотоод бүрээсийг хоёр өнгөөр хийсэн нь шинжээчдэд ихээхэн таалагдаж ийнхүү шилдэг 10 машины тоонд багтжээ.
Nissan Pathfinder
Машин бүрийн шинэхэн загвар бүр нь өмнөхөөсөө илүү чанартай, тансаг, чамин болсоор байдаг. Wards auto-ийн судлаачдад гурав дахь эгнээ рүү чөлөөтэй нэвтрэх боломж нь илүү таалагдсан гэнэ.
Ram 1500 Laramie Longhorn
Шинжээчид хэрвээ Bentley-ээр пикап хийсэн бол ингэж харагдах байсан болов уу хэмээн үзэж байгаа аж.
Toyota Avalon
Toyota Avalon-ы чимэглэл нь хамгийн чамин чимэглэлтэй байсан байна.