1. Боливд байрлах Уюни нуур нь далайн түвшингээс дээш 3656 метрийн өндөрт оршдог бөгөөд гайхалтай давст нуурын нэг юм байна. 2012 оны 11 сарын 5. (Reuters/David Mercado)
2. Чилийн хойд хэсэг болох Атакама литийн давсны дээрээс харагдах байдал. 2013 оны 1 сарын 10. (Reuters/Ivan Alvarado)
3. Немокон давст уурхай. Энэ уурхай нь Колумбийн нэгэн дурсгалт газар бөгөөд 500 жилийн түүхтэй учир жуулчдын анхаарлыг ихээхэн татсан газар юм байна. 2012 оны 11 сарын 22. (Eitan Abramovich/AFP/Getty Images)
4. Ариун Кингийн давст уурхай. Энэ уурхай нь Польшид байдаг бөгөөд одоогийн байдлаар жуулчдын үзмэр болоод байгаа аж. ЮНЕСКО-гийн байгал соёлын өвд бүртгэлтэй газар юм байна. (Reuters/Kacper Pempel)
5. Германы хуучин давст уурхай болох Ассе. Энэ газрыг геологийн хадгаламжийн хэсэг болгон ашигладаг байна. 2009 оны 6 сарын 24. (AP Photo/Joerg Sarbach)
6. Перу дахь давст уурхай Марас. Эртний үеэс эхлэн Марас нь давсны эх үүсвэр болдог байсан ч одоо харин хэд хэдэн жижиг хэсэг болон хуваагдсан гэнэ. 2009 оны 7 сарын 3. (Reuters/Enrique Castro-Mendivil)
7. Марас давст бассейнууд. 2010 оны 2 сарын 17. (Reuters/Enrique Castro-Mendivil)
8. Прайд хэмээх уурхайн дотор аялж буй жуулчин. Энэ уурхай нь жуулчдын анхаарлыг татсан газруудын нэг бөгөөд ионы агаар ихтэй байдаг учир зарим нэг уушгины эмгэгийг эмчлэх зорилгоор ашигладаг байна. 2013 оны 3 сарын 4. (Reuters/Radu Sigheti)
9. Турде нууранд хуримтлагдаж буй давс. Трансвилваний чухал давст уурхайнуудын нэг юм. (Daniel Mihailescu/AFP/Getty Images)
10. Турде уурхайн гүн. 2012 оны 12 сарын 9. (Daniel Mihailescu/AFP/Getty Images)
11. Палибело тосгоны давст хэсгүүд. Индонезийн Сумбаев арал. 2012 оны 11 сарын 22. (Reuters/Beawiharta)
12. Эфиоп дахь Даллол давст тогоо. Даллол шиг ижил арал дэлхий дээр байдаггүй байна. Мөн хамгийн халуун газрын тоонд ордог бөгөөд дээд тал нь 60 градусын халуун болдог байна. (Reuters/Michel Laplace-Toulouse)
13. Даллол галт уулаас холгүй аялаж буй тэмээн сүрэг. (Reuters/Michel Laplace-Toulouse)
14. Данакилийн давст тогооноос давсны блок цуглуулж буй иргэд. 2007 оны 1 сарын 29. (Reuters/Michel Laplace-Toulouse)
15. Давст нуурын эргэн тойронд аялаж буй жуулчид. 2007 оны 1 сарын 29. (Reuters/Michel Laplace-Toulouse)
16. Уулын экстрем спортын тамирчид. Германы Зондершаузены давст уурхайд болсон энэ уралдаанд 50 гаруй тамирчид оролцсон байна. (Jens-Ulrich Koch/AFP/Getty Images)
17. Немокон уурхайн давст хүрхрээ. Энэ газар нь Колумбийн дурсгалт газруудын нэг юм. 2012 оны 9 сарын 26. (Reuters/Jose Miguel Gomez)
18. Донбасскийн хөгжмийн хамтлаг 300 метрийн гүн, 120 метрийн урт, 30 метрийн өндөртэй давст нууранд хөгжим дарж байна. 2004 оны 10 сарын 2. (Sergei Supinsky/AFP/Getty Images)
19. Колумбийн давсны ширхэг. 2012 оны 9 сарын 6. (Reuters/Jose Miguel Gomez)
20. Nangqian мужийн давст нуурын ажилчин. 2007 оны 7 сарын 24. (Reuters/Simon Zo)
21. Өнгөт эрдэс устай усан сан. Бүсгүйчүүд давсыг гараараа түүдэг бөгөөд 50кг давсыг 2 доллараар зардаг байна. Энэ давсыг ихэвчлэн Гамби болон Мавритин гэх мэт гэрэл цахилгаангүй оронд зардаг аж. (Reuters/Finbarr O’Reilly)
22. Польшийн Polkowice-Sieroszowice давст уурхайн ажилчид. 2011 оны 7 сарын 29. (Reuters/Kacper Pempel)
23. Польш улсад байрлах давсаар хийсэн бүтээлүүдийн нэг. 2011 оны 12 сарын 15. (Reuters/Kacper Pempel)
24. Цагаан кристалл түүж буй эмэгтэй. Ихэнхидээ эмэгтэйчүүд давс түүдэг бөгөөд ойролцоогоор 3000 эмэгтэй өдрийн халуун нараанд төөнөн ийнхүү ажилладаг байна. (Reuters/Finbarr O’Reilly)
25. Dampier Salt Limited компаний ойролцоо явж буй ачааны тэргүүд .2006 оны 5 сарын 26. (Reuters/Tim Wimborne)
26. Вессель хэмээх газар доорх уурхай. 2007 оны 7 сарын 10. (Janek Skarzynski/AFP/Getty Images)
27. Пакистаны давст уурхайн ажилчин Абид зураг авахуулахын тулд ажлаасаа түр сатаарлаа. 2007 оны 8 сарын 4. (Reuters/Adrees Latif)
28. 36 настай Мохаммад Шэббир давсаар бүтээл урлаж байна. 2011 оны 6 сарын 29. (Reuters/Mani Rana)
29. Давсан блокоор барьж буй буудал. Болив. 2007 оны 7 сарын 14. (Reuters/Jose Luis Quintana)
30. Пакистаны Хевра хэмээх давст уурхайн сүмд мөргөл үйлдэж буй лам. Энэ давст сүм нь уушгины өвчин анагаадаг учир дэлхийн улс орны хүмүүсийн анхаарлыг нэлээд татдаг байна. Ариутгасан орчинд, давсны бактерийн эсрэг уур, агаарыг амьсгалснаар тухайн хүний амьсгалын замын ямар нэгэн эмгэг эдгэрэх магадлалтай хэмээн эмч нар үзжээ. (AP Photo/B.K. Bangash)
31. Уурхайчны хүү давсан талбай дээр тоглож байна. Энэтхэг Гужарат муж. 2009 оны 3 сарын 5. (Reuters/Arko Datta)