Акритаст тавтай морилно уу. Энэ бол толгод дээр орших бяцхан суурин бөгөөд эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн ажээ.
Халкидикийн хойгийн “гурван хуруун”-ы нэг болох “Кассандра” бол хамгийн захад нь байдаг хойг юм.
Шулуун явбал далай хүртэл 3 километр. Ийм гайхалтай байдлыг хараад сэтгэл сэргэнэ.
Энэ цогцолбор нь Салоник нисэх онгоцны буудлаас 170 километр зайд оршдог бөгөөд таксигаар 2 цаг явдаг. ( ойролцоогоор 100 евро)
Энд 150,000 евро бол хамгийн жижиг байшингийн үнэ бөгөөд эзэн нь арай ихийг
өгөхийг гуйж, бэлгэнд нь машин өгнө гэнэ. Тиймээс хэрвээ үнэ
тохиролцвол, бэлгэнээс татгалзаад өр ширгүй энэ мөнгөөрөө түүнийг авч
болно.
Байшингууд янз бүрийн түвшинд байрлах ажээ.
Байшин болгон машины зогсоолтой.
Газрыг цэцэрлэгч арчилдаг байна.
Цогцолборт хэд хэдэн усан сан байдаг.
Эргэн тойрон тал, нарсан ой харагдана.
Байшингийн доторх интерьер нь газар дундын тэнгисийн стильтэй.
Өрөөнүүд талбайн хувьд томгүй ч маш тохилог байдаг.
Байшин бүр багаар бодоход хоёр унтлагын өрөөтэй.
Энгийн бөгөөд маш аятайхан.
Угаалгын өрөөндөө жакузтай.
Харин энэ бол угаалгын өрөө нь.
Цогцолбор нь дарсны том зоорьтой тансаг бяцхан цайны газартай ажээ.
Гаднаа зуухтай.
Ширээнүүд нь гял цал харагдана.
Гадаа ч хооллож болдог.
Машинаар 5 минут яваад л та нар далай дээр ирэх бөгөөд тэнд загасаар хоол хийдэг маш олон зоогийн газруудтай.
Маш олон аглаг зэлүүд далайн эрэгтэй.
Тэдгээрийн нэг нь.
150,000 евро бол ойролцоогоор 277 сая төгрөг билээ. Энэ нь Улаанбаатарын шинэ баригдаж байгаа 3 өрөө байр шүү дээ. Хэрвээ та хүсвэл дэлхийн экологийн цэвэр сайхан газар орших иймэрхүү байшингаас худалдаж авах боломж байна.