Хэрвээ тэд амьд байсан бол...

Олны анхаарлын төвд байдаг алдартай хүмүүс нас барахад хүмүүс ихэвчлэн “Хэрвээ энэ хүн амьд байсан бол одоо ямар байх байсан бол?...” гэсэн асуулт нэлээд тавьдаг. Тухайн жүжигчин, дуучин хэр олон бүтээл туурвих байсан бол? гэдэг нь ихэд сонирхолтой санагдана. Ингээд уран сэтгэмжээ бага зэрэг ажиллуулж ямар байх байсан бол гэдгийг төсөөлөөд үзье.
Хэрвээ тэд амьд байсан бол...

1. Курт Кобейн, 46 настай байх байсан
Дуучин, хөгжимчин, зураач Курт амьд байсан бол өөрийн найз болох жүжигчин Тильда Суинтоны үзүүлбэрийг үзэхээр үзэсгэлэнг зорих байсан болов уу.



2. Тупак Шакур, 42 настай байх байсан
Алдарт рэппер Тупак эсэн мэнд байсан бол Нью-Йоркт болсон өөрийн тухай шинэ киноны нээлтэндээ эхнэр Жадой Пинкетийн хамт ингэж оролцох байсан байх.



3. Фредди Меркьюри, 67 нас
ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд Элтон Жонн, Кэти Перри болон Фредди Меркьюри нар оролцож байна. Домогт дуучин маань амьд байсан бол тэд энэ арга хэмжээнд яг л ийм байдалтай сууж байх байсан.



4. Эми Уайнхаус, 30 нас
Эми Уайнхаус нас барахынхаа өмнө хар тамхи болон архины эсрэг эмчилгээ хийлгэж байжээ. Хэрвээ эмчилгээ нь амжилттай болж хорт зуршлыг даван гарсан бол Эми яг ингээд л сууж байх байжээ.



5. The Notorious B.I.G., 41 нас
Бейонсе, Jay Z болон Пафф Дедди нар “Бруклин Нетс” хэмээх сагсан бөмбөгийн багийн тэмцээнийг үзэхээр иржээ. Харин тэдний цаана алдарт рэппер Notorious B.I.G сууж байна. Тэрээр амьд байсан бол ингээд л сууж байх болов уу.



6. Жими Хендрикс, 69 нас
Жоне Ф.Кеннеди-ийн дурсгалын тоглотын үеэр Америкийн ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нар Жим Хендрикст зориулан алга таших байжээ.



7. Сид Вишес, 56 нас
Английн алдартай хөгжмийн зохиолч, "Sex Pistols" панк хамтлагийн гитарчин дүрсгүй Сидийг Нью-Йоркийн шоронгийн цонхоор харан сууж байгаагаар дүрсэлжээ. Тэрээр 1978 онд хүн амины хэрэгт холбогдож ийнхүү насаараа хорих ял эдэлж байгаа нь...



8. Жонн Ленон, 73 нас
Жорж Харрисонд зориулсан хөшөөний нээлтэнд Жонн Ленон болон түүний гэргий Йоко Оно нар иймэрхүү байдалтайгаар ирж оролцох байсан биз ээ.


Жич. Эдгээр зургууд бүгд эвлүүлэг бөгөөд "хэрвээ тэд амьд байсан бол..." хэмээх нийтлэл гэдгийг ойлгоорой.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()