Генийн өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт өвчнүүд

2013-04-26, 10:59
47,494

Саяхныг хүртэл генийн өөрчлөлттэй хүмүүсийг аймшигт амьтан, мангас мэт төсөөлж ирсэн. Эдгээр хүмүүсээр хүүхдүүдийг айлгаж, аль болохоор таарахгүй байхыг хичээдэг байсан юм. Харин одоо бол хүний энгийн бус төрх нь генийн өөрчлөлтийн дүнд үүссэн болохыг ойлгож байгаа. Ингээд хүн төрөлхтний амьдралд тохиолддог хамгийн хачирхалтай 10 генийн өөрчлөлтийн талаар хүргэе.

Генийн өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт өвчнүүд

1 Прогери

8 сая хүүхдийн нэгд тохиолдох ховор өвчин юм. Энэ тохиолдолд арьсны эрт хөгшрөлт явагддаг бөгөөд дотор эрхтэн болон арьс нь гэмтдэг байна. Ийм төрлийн өвчтэй хүүхдүүд ихэвчлэн 13 жил амьдардаг. Харин Японд нэг хүн 45 нас хүртэл насалсан цорын ганц тохиолдол бий.

Прогери

2 Гипертрихоз

Дундад зууны үед гипертрихозтой хүнийг хүн чоно эсвэл хагас сармагчин хэмээн нэрлэдэг байв. Энэ синдромын гол илрэл нь бие дээрээ бусдаас илүү үстэй байдагт оршино. Хамгийн анхны Гипертрихоз 16-р зууны үед илэржээ.

Гипертрихоз

3 Арьсны өвчлөлт

Генийн өөрчлөлтийн ховор тохиолдол. Энэ өвчлөлийн үед хүний арьс маш мэдрэг болж арьсаар нь үү гардаг байна. Ингээд тухайн хүний биеэр их хэмжээний мод мэт ургацагнууд ургадаг аж. 2007 оноос Индонезийн иргэн 34 настай Деде Косваройгийн өвчний талаар интернэтэд тавигдсанаар дэлхий даяар тархсан. 2008 онд Деде хүнд хагалгаанд орсон бөгөөд биеэсээ 6 кг ургацагыг авахуулсан аж. Харамсалтай нь ургацаг хэсэг хугацааны дараа дахин гарчээ.

Арьсны өвчлөлт

4 Дархлааны өөрчлөлт

Ийм төрлийн өвчтэй хүний хувьд дархлааны систем нь өөрчлөлттэй байдаг байна. Энэ өвчний тухай 1976 онд гарсан “Хуванцар саван дах хөвгүүн” киногоор ил болжээ. Энэ кинонд Дэвид Веттер хэмээх хөвгүүний талаар өгүүлэх бөгөөд тэрээр хуванцар саванд амьдрах ёстой байсан байна. Учир нь гадаад орчны бүхий л зүйл хүүгийн хувьд үхэл дагуулах аюултай байжээ. Хөөрхий хүү 13 насандаа нас барсан.

Дархлааны өөрчлөлт

5 Лёша-Нихена синдром

Энэ тохиолдолд цусан дахь шээсний хүчил ихэсдэг бөгөөд бөөр болон давсагны чулуужилт үүсгэдэг. Үүнээс гадна хүний байгаа байдал нь өөрчлөгдөж, гар өвддөг. Ингээд тухайн хүн хуруугаа цус гартал нь мэрж, толгойгоо хатуу зүйлд цохидог. Энэ өвчин ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдэд илэрдэг аж.

Лёша-Нихена синдром

6 Эктродактили

Хөл эсвэл гарын хуруунууд байхгүй эсвэл дутуу хөгжсөн байдаг. Долоодугаар хромосом ажиллагаагүй болсноор энэ өвчин үүсдэг бөгөөд мөн сонсголын бэрхшээлтэй болдог байна.

Эктродактили

7 Протей Синдром

АКТ1 хэмээх генийн өөрчлөлтөөс болоод хүний яс маш хурдан ургаж, аварга үлэмж биетэй болдог. Ингээд энэ генийн үйл ажиллагаа зогссоноор зарим яснууд эрчимтэй ургаж, харин зарим нь энгийнээр ургадаг байна. Үүнээс болоод биеийн харьцаа өөрчлөгдөх бөгөөд төрсний дараа шууд илрэхгүй харин 1.5 настай үед нь илэрдэг.

Протей Синдром

8 Юнера Танагийн Синдром

Ийм синдромтой хүмүүс 4 хөлөөрөө явж, үг яриа болон сэтгэн бодох чадварын хувьд бусдаас дорой байдаг байна. Юнера Танагийн синдромыг эрдэмтэн Юнера Тана нээж илрүүлсэн учир ийнхүү түүний нэрээр нэрлэх болжээ. Туркийн нэгэн тосгоны Улас хэмээх гэр бүлийнхэн дөрвөн хөлөөрөө явдаг байсан бөгөөд тэдний талаар "4 хөл дээрээ явдаг хүмүүс" гэсэн баримтат киног хүртэл хийж байв.

Юнера Танагийн Синдром

9 Триметиламинури

Хамгийн ховор өвчлөлүүдийн нэг. Хэдэн тооны хүн энэ өвчнөөр өвчлөж байсан нь тодорхойгүй. Энэ өвчний гол шинж тэмдэг нь амнаас болон биеийн бусад нүх сүвнээс өмхий загас, өндөгний үнэрийг ялгаруулдаг байна. Тиймээс ийм төрлийн өвчлөлтэй хүмүүс аль болох хүн цөөнтэй газар байхыг хүсэх нь мэдээж.

Триметиламинури

10 Марфаны Синдром

20 мянган хүн тутмын нэгд нь тохиолддог өвчин. Энэ синдромын өвчлөлтэй хүмүүсийн хувьд хэт урт гар болон хөлийн хуруутай байдаг. Үүнээс гадна хараа муудах, далий нугастай байх нь ч бий.

Марфаны Синдром

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()