Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. НАСА-ийн алдаа
Алдагдал: 80 сая доллар
Алдагдалд орох нь тийм ч таатай зүйл биш гэдэгтээ та санал нэгдэх биз. 1962 онд Наса 80 сая долларын алдагдалд орж байжээ. Учир нь “Маринер-1” хэмээх сансрын хүлгийг Сугар гариг руу илгээсэн боловч тооцоолол алдагдсаны улмаас хөөрснөөсөө хойш 293 секундын дотор сүйрсэн байна. Английн зохиолч, эрдэмтэн Артур Кларк энэ тухай хэлэхдээ: "Энэ бол түүхэн дэх хамгийн үнэтэй бөгөөд богино аялал байсан юм"- гэжээ.
2. Дутуу үсэг
Алдагдал: 502,996 доллар
150 жилийн настай шар айрган дээр “р” үсэг дутагдсанаас болж 502,996 долларын алдагдалд оржээ. Учир нь алдарт Эли шар айраг нь дуудлага худалдаанд орох ёстой байсан бөгөөд нэр нь «Allsopp’s Arctic Ale” хэмээх нэртэй байх ёстой байсан боловч "Allsop’s Arctic Ale" гэсэн нэрээр худалдаалагдах болсноор ердөө л хоёр үйлчлүүлэгчтэй болсон байна. Ингээд нэг шар айргийг 304 доллараар 2 худалдаан авагч авсан бөгөөд алдааг нь засаж хожим нь 503,300 доллараар зарсан байна.
3. Библийн алдаа
Алдагдал: 4590 доллар
1631 онд Английн бичээчид Библийн сургаалыг буруу бичсэнээр ийнхүү алдагдалд оржээ. Учир нь тэд "садар самуун явдал байх ёсгүй" -гэдэг өгүүлбэрийн "ёсгүй" гэдэг үгийг хаяж бичсэнээр ийнхүү алдаа гарсан байна. Тэд 10 сургааль бичсэний долоод нь дээрх алдаа гарсан учир устгалд оруулахаас өөр арга замгүй болсон юм.
4. Арьс өнгөөр ялгаварласан гоймон
Алдагдал: 20,000 доллар
Австралийн "Penguin" хэмээх жорны номонд гоймонтой хоол хийх арга байжээ. Харин номон дээр “Дээрээс нь хар хүний шинэхэн нунтгаар амтлана” буюу “freshly ground black people” гэсэн байжээ. Хожим нь үзэхэд бичихдээ алдаа гаргасан байсан бөгөөд “нунтаг хар чинжүүгээр амтлана” буюу “freshly ground black pepper” -гэх ёстой байсан байна. Ингээд номны 7000 хувилбарыг дахин хэвлэсэн аж.
5. Хямд үнээр хувьцаа зарах
Алдагдал: 340 сая доллар
2005 оны 12 сард Японы “Mizuho Securities” компаниас нэг хувьцааг 610 мянган иенээр зар хэмээн тушаал буулгасан байна. Харин тухайн тушаалыг буруу ойлгосоноор 610 мянган хувцааг 1 иенээр зарах болжээ. Үүнээс болоод Nikkei компани болон Японы хөрөнгийн бирж 340 сая долларын алдагдалд орсон байна.
6. Хамгийн үнэтэй сурталчилгаа
Алдагдал: 50 сая доллар
2007 онд Розуэлл хотын машины наймаачин гайхалтай сурталчилгааны санааг олжээ. Тэрээр 50 мянган сугалаат тасалбарыг тараахаар шийдэж харин эдгээр тасалбаруудын зөвхөн нэгэнд нь л 1000 долларын шагнал байх ёстой байсан байна. Харин сугалааг хэвлэх ёстой байсан байгууллага алдаа гаргаж бүх сугалааг хонжвортойгоор хэвлэсэн аж. Ингээд 50 сая долларын өрөнд орсон наймаачин хүн бүрт 5 долларын хөнгөлөлтийн эрх өгөхөөр болсон байна.
7. Энгийн амралт эротик амралт болох нь
Алдагдал: 10 сая доллар
Хэдэн жилийн өмнө Калифорнийн “Sonoma” хэмээх аялал жуулчлалын байгууллага сэтгүүлд зараа байрлуулахаар шийджээ. Сурталчилгааны ачаар компанийн үйл ажиллагаа нэлээд идэвхитэй явж байсан бөгөөд энэ үед тэд алдаа гаргаснаа ойлгожээ. Аялалын танилцуулга дээр “экзотик аялал” гэхийн оронд “эротик аялал” гэсэн байжээ. Тиймээс л маш олон хүмүүс сонирхож байж. Харин компаний нэр хүнд унаж эхэлсэн бөгөөд хяналт шалгалт хийдэг газраас Sonoma компанийг 10 сая доллараар торгосон байна.