Ихрүүд нэгнээ оллоо

2013-04-07, 22:17
30,849
“Гейшагийн дурсамж” (Memoirs of a Geisha) киноны гол дүрийн эгчийн дүрд тоглодог жүжигчин Саманта Футерман (Samantha Futerman) нь Youtube-ын тусламжтайгаар өөрийн ихрийг олжээ. Эдгээр ихрүүд Өмнөд Солонгос улсад төрсөн боловч бага байхад нь айлд өргүүлэн өөр өөр газар очин амьдрах болсон байна. Орчин үеийн хөгжлийн ачаар нэг нэгнээ олж дахин уулзаж чаджээ. Одоо тэд бодитоор бие биентэй уулзахаар төлөвлөөд байна.
Ихрүүд нэгнээ оллоо

Холливудын алдарт жүжигчин Саманта Футерман Youtube.com сайтын ачаар ихэртй гэдгээ мэдсэн байна. Самантагийн нэгэн шоуны бичлэгийг Лондонгийн дизайнерийн сургуульд сурж буй бүсгүй Анаис Бордьер санаандгүй олж харжээ.

Бичлэгийг анх хараад тэрээр өөрийгөө Самантатай гадаад байдлаараа хэт адилхан болохыг ойлгожээ. Бага зэргийн судалгаа явуулсны дүнд эдгээр охидыг бага байхад өргүүлсэн гэдгийг мэдсэн байна.

"Энэ бол гайхалтай. Бид 25 настай, бидний төрсөн өдөр нэг өдөр буюу 1987 оны 11 сарын 19-нд болдог. Би Францад, харин тэр АНУ-д өргүүлсэн байсан. Би Самантатай холбогдох ёстой байсан юм байна" -хэмээн Анаис хэлжээ.

Анаис Бордьер онлайн хуудсаар Самантатай холбоо тогтоохыг хүссэн бөгөөд гайхалтай нь Саманта шууд л хариу өгсөн байна.



- "Захиаг унших гэж байхдаа миний хамгийн түрүүнд харсан зүйл бол надтай ижилхэн гэрэл зураг байсан юм. Би зургийг хараад ихрээ олсон гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан бөгөөд тун удахгүй амьдрал маань дахин өөрчлөгдөх болно гэдгийг ойлгосон" -хэмээн Саманта хэлжээ.

Хэсэг хугацааны дараа гадаад төрхөөсөө гадна өөр бусад талаараа ч хоорондоо төстэй болохыг бүсгүйчүүд олж илрүүлжээ.

- Бид хоёулаа хөгжилдөх дуртай, бас бяслаганд дуртай бөгөөд биеийн харьцааны хувьд тийм ч өндөр биш юм.

Үнэхээр ихрүүд гэдгээ батлахын тулд тэд Европын нэгэн оронд уулзалт зохион байгуулж ДНК шинжилгээ хийлгэх гэнэ.

Харин Саманта энэ бүхнийг хальсанд буулгаж баримтат кино хийхийг хүсэж байгаа аж.

"Надад сонирхолтой аялад явах боломж олдсон бөгөөд энэ аялалын тусламжтайгаар би ойр дотныхоо хүнтэй уулзах болно” -хэмээн аялалыг ивээн тэтгэж буй хүмүүст хандан Саманта хэлсэн байна.

Уулзалтыг илүү сэтгэл хөдөлгөм зохион байгуулах гэж байгаа тул тэдэнд санхүүгийн асуудал тулгарч байгаа хэдий ч Интернэтэд туслалцаа хүссэн учир сүүлийн хоёр долоо хоногийн дотор 34,000 доллар цуглараад байгаа гэнэ. Энэ арга хэмжээ дуусахад 15 хоног үлдэж байгаа бөгөөд 15 хоногийн дараа ихрүүд олон жилийн дараа уулзах нь ээ.



Гейшагийн дурсамж киноны бага нас - эгчийн дүрд Саманта Футерман



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()