BMW 3 Series GT - Худалдаанд гарч эхлэх нь

Баварийн зохион бүтээгч автомашин сонирхогчдыг BMW 3 Series GT (GT - Gran Turismo) хэмээх хүлгээр алмайруулахаар шийдсэн байна. Энэхүү хүлэг үнэхээр машины хорхойтнуудын сэтгэлийг татаж чадах болов уу. Энэ асуултын хариултыг BMW-ын шинэ загвартай илүү ойроос танилцан, мэдэж авцгаая.
BMW 3 Series GT - Худалдаанд гарч эхлэх нь

BMW 5 Series GT загвар нь багтаамж сайтай байсан билээ. Ерөнхийдөө машины хэлбэр, загвар гээд бүх юм нь сайхан байсан ч үнийн хувьд нэлээд өндөр байсан юм. Харин энэ хүлэг нь BMW 3 Series-ыг сайжруулсан бөгөөд үнийн хувьд ч харьцангуй хямд болсон байна.





Audi A5 Sportback -тэй загвар нь их төстэй боловч илүү гайхалтай харагдаж байгаа биз?...



Баварчууд Audi-ын гоё санааг алдахгүй байхаар шийдэж 3GT загварыг бүтээхээр болсон байна. Ер нь бол 5GT-тэй ойролцоо бөгөөд зөхөн хэмжээний хувьд ялгаатай байгаа гэнэ.



BMW 3GT нь тийм ч жижиг биш гэнэ. Дугуйны хэмжээ нь 110мм бөгөөд ачааны хэмжээ нь 520 литр байна. Мөн машины салон нь ч гэсэн гологдохооргүй болсон юм.



BMW 3 Series GT-ийн салон нь 5 хүний суудалтай бөгөөд зохион бүтээгчид арын суудлын зорчигчдын тав тухтай байдалд ихээхэн анхаарсан аж.



Европын зах зээлд энэ хүлгийг 5 хувилбартайгаар зарах гэнэ. 2 литрийн 143 морины хүчин чадалтай дизель (318d), 2 литрийн 184 морины хүчин чадалтай (320i) болон 245 морины хүчин чадалтай (328i), 3.0 литрийн 302 морины хүчин чадалтай (335i) нар багтах юм. 3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй тэрэг нь зөвхөн 8 араатай тэргэнд л хамаарах аж.



Хэрвээ 328i хөдөлгүүртэй тэргийг худалдаж авахаар бол 3200 орчим доллар нэмж төлөх шаардлагатай болно.



Манай хойд хөршид энэ хүлэг 6 сард худалдаалагдах төлөвлөгөөтэй байгаа ажээ.



Машины бүтцэд - хөдөлгүүрийн систем, Start/Stop цэс, жолоо болон урд суудлыг халаах, борооны датчик, хөнгөн дугуйны диск, Runflat тор, цаг агаарыг хянагч, DSC тэнцвэржүүлэгч, огцом тормозлоход зориулагдсан төхөөрөмж гэх мэт байх юм байна.



Оросын худалдаачид аль хэдийн энэ хүлгийг захиалаад эхэлчихсэн бөгөөд 320i хөдөлгүүртэй нь 50000$, 328i хөдөлгүүртэй нь 61000 орчим доллараар зарагдах юм байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()