Бас нэгэн амжилтын түүх

Нэгэн залуухан ээж жирэмсэн байхдаа 50кг нэмсэн боловч энэ жингээ хаяж чаджээ. Жирэмсэн үед жин нэмэхдээ эмэгтэйчүүд “Би хоёр хүний хоол идэж байгаа шүү дээ” -хэмээн өөрсдийгөө тайвшруулаад л өнгөрдөг. Жирэмсэн байх үед дунджаар 13кг нэмэх нь хэвийн үзэгдэл бөгөөд судалгаанаас харахад жирэмсэн эхчүүдийн 15% нь илүүдэл жинтэй байдаг гэнэ.
Бас нэгэн амжилтын түүх

Их Британийн иргэн 25 настай Хейзел Ревин жирэмсэн байх үедээ 50 гаруй кг илүү жинтэй байсан байна. Тэрээр төрснийхөө дараа 2 жилийн хугацаанд энэхүү илүүдэл 50 кг жингээ хаяж чаджээ. Хоолны дэглэм барихаас гадна, бүжиг бас хийж байсан байна.

1. Охиноо төрөхийн өмнө буюу 2011 онд тэрээр 112 кг жинтэй, 163 см өндөртэй байсан байна.



2. Одоо тэрээр 68 кг жинтэй.



3. Тэрээр дасгал сургуулилт хийж, хоолны дэглэм барьснаар ийнхүү хүсэлдээ хүрсэн байна.



4. Хейзел гэртээ хүртэл бэлтгэл хийдэг аж.



5. Хейзелийн охин 4.6 кг төржээ. Хүүхдээ том жинтэй төрүүлсэндээ тэрээр өөрийгөө буруутгаж ийнхүү илүүдэл жинтэйгээ тэмцэх болсон байна. Тэр 2011 оны 8 сараас эхлэн турахыг хүсэж буй бүсгүйчүүдтэй нэгдэж, жингээ хасаж эхэлжээ.



6. Хейзел жирэмслэхийнхээ өмнө нэг хүүхдээ зулбаж алдсан учир сэтгэл санаагаа хоолоор л эмчилж байсан байна. Харин жирэмслээд тэрээр ихэд баярласан учир мөн л хоолондоо төдийлөн анхаараагүй аж.



7. "Би үргэлж чихэрлэг, амттан иддэг байсан бөгөөд жирэмсэн үед их юм идэхэд хэн ч хорьдоггүй байсан" -гэжээ. Нөхөр нь ч гэсэн түүний сэтгэл санааг бодож Хейзелийг үнэхээр сайхан эмэгтэй гэж хэлдэг байжээ. Тиймээс тэр ямар ч асуудалгүй илүүдэл жинтэй болжээ.



8. Илүүдэл жингээс болоод эмэгтэйчүүдийн тал дээр тэр асуудалтай болж хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй болсон байна. Ингээд Хейзел бүр их идэх болжээ.



9. Тэрээр усанд төрөхийг хүсэж байсан ч илүүдэл жингээсээ болоод чадаагүй юм. Учир нь Хейзел зориулалтын саванд багтаагүй аж.



10. Амжилтанд хүрсэн Хейзел нөхрийнхөө хамтаар.



11. Том хүү Чарли болон бага охин Айви.



12. Одоо Хейзел эрүүл биетэй болсон бөгөөд түүний энэхүү мэдээлэл ирээдүйн жирэмсэн эхчүүдэд тус болох болно гэдэгт итгэлтэй байгаа аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()