Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Надад маш аймар байсан. Өмнө нь би түүний бэлтгэл хийж байхыг харж байсан бөгөөд түүнийг маш сайн шиддэгийг нь мэднэ. Гэхдээ анхны шидэлт нь миний хувьд маш аймшигтай, сэтгэл догдлуулсан байсан” -хэмээн түүний ээж Эрика хэлжээ.
Хичээлийнхээ дараа Эдуард байнга бэлтгэл хийдэг байсан бөгөөд одоо бэлтгэлийнхээ үеэр ээж нь зогсож буй байруу шиддэг байна.
Тэрээр бүр цэцэрлэгт байхаасаа эхлэн гэрийнхээ хажууд Бисбрукт бэлтгэл хийдэг байсан байна. Хэдийгээр маш осолтой ч хүү ганц ч удаа ээжийгээ онож байгаагүй аж.
Одоо Эдуард хаант улсаар аялаж үзүүлбэр үзүүлж байгаа гэнэ. Эдуард өөртөө маш итгэлтэй байгаа хэдий ч үзүүлбэрийн үеэр ээж нь бага зэрэг сандардаг аж.
Энэхүү үзүүлбэр бяцхан хутга шидэгчийн санааг төдийлөн зовоохгүй байгаа бөгөөд цаашдаа тэрээр илүү хүнд үзүүлбэрүүдийг үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн энэхүү үзүүлбэртээ аавыгаа татан оруулах зорилготой байгаа юм байна.
Видео.