Galaxy S4-ийг албан ёсоор танилцууллаа

Нью-Йорк хотод хүн бүрийн тэсэн ядан хүлээж байсан "Galaxy S4"-ийн шинэ загварыг Samsung компани албан ёсоор танилцуулсан байна. Хэдийгээр гадаад өнгө үзэмжинд төдийлөн өөрчлөлт ороогүй ч функцийн хувьд өөрчлөлтүүдийг хийжээ. HTC One, Sony Xperia Z болон iPhone 5 зэрэг утаснууд хүчтэй өрсөлдөгчтэй болсон байх магадлалтай юм. Дизайнеруудын хэлж байгаагаар нэг ухаалаг утсанд хүний хэрэгцээнд нийцсэн бүхий л програмуудыг суулгахыг зорьсон гэнэ. Өнгөний хувьд одоогийн байдлаар зөвхөн хар, цагааныг үйлдвэрлэх боловч цаашдаа өнгөний өргөн сонголттой болгох зорилготой байгаа аж.
Galaxy S4-ийг албан ёсоор танилцууллаа

Дэлгэцийн хувьд 5-дюйм бөгөөд 1920х1080 пикселтэй юм байна. Мөн Corning Gorilla Glass 3 хэмээх хамгаалалтын шилтэй бөгөөд энэ нь дэлгэцийг илүү бат бөх байхад туслах юм байна. LPDDR3 дээрээ 2Гб багтаамжтай бөгөөд байнгын 64Гб багтаамжтай аж. Үүнээс гадна 64Гб-ын microSD-ийг ашиглан багтаамжаа илүү нэмэгдүүлэх боломжтой. Ерөнхий камер нь 13 Мп бөгөөд урд талын камер нь 2Мп юм. Galaxy S4 нь 3G болон 4G, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.0, NFC-тэй юм байна.

Мөн Galaxy S4-ийн ялгарах нэг онцлог нь дуу авианы мэдрэмжээр орчуулга хийх S Translator-тэй гэнэ. Корпусны хэмжээ нь 136.6 x 69.8 x 7.9 мм, жин нь 130гр, зайны хэмжээ нь 2600 милампер цаг юм. Galaxy S4 нь Android 4.2.2 Jelly Bean үйлдлийн системээр ажилладаг байна. 4 сарын сүүлээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар үнийн санал нь тодорхойгүй байгаа аж.

Galaxy S4-ийн онцлог талууд:

Dual Camera - та хоёр камераа зэрэг ашиглан бичлэг хийж, зураг авч болох юм байна.

Samsung Smart Pause - нүднийхээ тусламжтайгаар дэлгэцийг удирдах.

Samsung Smart Scroll - гар оролцохгүйгээр хуудсыг дээш, доош эргүүлэх.

S Health - зарим нэг функцийн тусламжтайгаар таны биеийн байдлыг тодорхойлох гэх мэт нэлээд хэд хэдэн давуу талтай юм байна.

Мөн жолооч нарын хувьд S Voice Drive хэмээх гайхалтай үйлдэлтэй бөгөөд энэ нь текстийг авиа хэлбэрт шилжүүлэх, жолоочийн ярианы тусламжтайгаар замыг тодорхойлж өгөх аж.

































































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()