Алга ташилтаар аз дуудсан Дарханчууд

2013-03-16, 00:53
10,479
... Ахан дүүсийн өлзийт гараар Анхны чулууг нь өргөн тавьсан Нарлаг Монголын энэ хотыг Найрамдлын Дархан гэдэг юм аа хэмээх дууг эгшиглүүлсээр Юнител группийн хамт олон бид Дархан-Уул аймагт хүрэлцэн ирлээ.Бид “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөрөө аймаг бүрт албан ёсоор нээхээр сэтгэл шулуудан Монгол орныг тойрох урт удаан аялалдаа гарсан бөгөөд бидний аялал Дархан хотод үргэлжилж байгаа нь энэ.
Алга ташилтаар аз дуудсан Дарханчууд

Зохион байгуулалт сайтай, цэмцгэр энэ хотоор бид Юнителийн тугаа намируулан, “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөрөө албан ёсоор нээж байгаагаа мэдэгдэн машины цуваа явуулсан юм. Жолооч нар нь зам тавьж өгөн, цагдаа нар нь бидний цувааг таслахгүйг хичээн зохицуулалт хийж байгааг харах нь ээ Дарханчууд их л соёлтой, найрсаг хүмүүс шиг санагдсан.

Тун саяхан Шинэ Дарханд “Дархан их дэлгүүр” ашиглалтанд орсон юм билээ. Яг хотын төвдөө байрлах тохилог, байршил сайтай энэ газар манайх 2 дахь салбараанээн ажиллуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Дарханчууд Юнителийг сонгох нь эрс нэмэгдэж байгаа учраас бид хэрэглэгчиддээ илүү ойр хүрч ажиллахыг зорин 2 дахь салбараа “Дархан их дэлгүүр”-т нээсэн нь энэ юм.

Бид хөтөлбөрийнхөө нээлтэнд зориулан аймагт бүрт нэг сюрпризийг барьж байгаа. Дархан-Уул аймгийн сюрприз нь рок попын урлагт тасралтгүй 20 жил хоёргүйгээр сэтгэлээр зүтгэж яваа Хурд хамтлаг байлаа. Үнэхээр том бэлэг биш гэж үү ... Хурдын тоглолт бидний хэрэглэгчиддээ барьж байгаа бэлэг бас хөтөлбөрийн нээлтийн нэг хэсэг юм.

“Цэргийн бодол” дуу тоглолт үзэхээр ирсэн олон олон залуусын сэтгэлийг хөдөлгөөд авна лээ. Харин бүсгүйчүүд хөтөлбөрийн супер сюрпризийг сонсоод маш их баярлаж байгаа харагдсан. Арга ч үгүй биз. Хүн бүрт орон сууц хэрэгтэй хойно үйлчилгээ аваад нэг байртай болно гэдэг сайхан байлгүй яахав. Хөтөлбөрийн төгсгөлд Дарханчууд дундаас аз хийморь нь гийсэн нэг Юнителийн хэрэглэгч Дархан сумын 2-р хороололд нэг өрөө байртай болно.

Алга ташилт аз дууддаг юм гэнэ лээ гэсэн хөтлөгчийн үг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бололтой. Дарханы эрч хүчтэй, цоглог хэрэглэгчид маань 2 цагийн турш халуун алга ташилтаар Хурд хамтлагийнхныг баярлуулж, бас өөрсдөдөө ч аз хурайлсан юм. Ийнхүү Дархан-Уул аймагт “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Юнителтэй цаг үргэлж холбоотой амьдардаг эрхэм хэрэглэгчиддээ аз хийморь хүсье.

1. Дархан-Уул аймагт “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ



2. Бид таныг холбоотой амьдруулна



3. Дарханчууд биднийг найрсаг угтан авсан юм



4. Дархан-Уул аймгийн супер сюрпризийн эзэн хэн болох бол?



5. Юнителтэй цаг үргэлж хамт байдаг Дарханчууддаа баярлалаа



6. Дархан-Уул аймгийн супер сюрприз - Дархан сумын 2-р хороололд нэг өрөө байр



7. Хөтөлбөр хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд нийт 273 хүн сюрпризийн эзэн болно



8. “Дархан их дэлгүүр”-т байрлах Юнителийн салбар



9. Дархан-уул аймгийн хоёр хэрэглэгч иж бүрэн цахилгаан хэрэгслийн эзэн болно



10. БҮГ-ын Орон нутгийн зүүн бүс хариуцсан менежер П.Ганболд хөтөлбөрийг нээж үг хэллээ



11. Хурд хамтлагийн тоглолт эхэллээ



12. Амьд хөгжмийн гайхамшиг



13. Дарханчууд Хурд хамтлагийнхныгаа санасан байна лээ



14. Сэтгэл хөдөлгөм тоглолт



15. “Цэргийн бодол”дуу олон олон залуусын сэтгэлийг хөдөлгөсөн юм



16. Юнителийн сюрприз Дарханчуудад таалагдсан байна лээ



17. Хурдын дуу хэзээ ч хуучрахгүй



18. Хүүхдүүд хүртэл Хурдын фэн юм билээ



19. Цаг үргэлж энэ тоглолтыг дурсах болно



20. Сэтгэлээс гарсан дуу бүхэн хүн бүрийн сэтгэлд хүрдэг



21. Дарханчууддаа аз, хийморийг хүсье



22. Тоглолтын үеэр Samsung S3 mini, Ascend Y гар утас болон нэгжний эздийг тодруулсан юм



23. Ийнхүү Дархан-Уул аймагт “21 аймаг 21 сюрприз” хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.