Бид 90 кг турж чадсан

Мишель болон Пит Лакин нар багаасаа эхлэн хамт байсан гайхалтай хосууд юм. Тэдний амьдралын замыг шулуун байсан гэж болохгүй. Питийг 23 настай байхад түүнийг хавдартай хэмээн оношилсон бөгөөд 2006 онд тэрээр зүрхний эмгэг туссан байна. Ингээд хосууд идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хоолны дэглэм барихаар шийджээ. Wii Fit төхөөрөмжийн тусламжтайгаар хосууд тус бүрдээ 45 кг илүүдэл жинг хасаж чадсан байна. “Одоо бид жингийн хэвийн хэмжээндээ очсон бөгөөд сэтгэл хангалуун байна. Жин хассанаар надад илрэх өвчин зовиур багассан” -хэмээн Пит ярьжээ.
Бид 90 кг турж чадсан

1. Зөв хооллолт болон Wii Fit-ийн энгийн дасгалуудын тусламжтайгаар эдгээр хосууд тус бүр 45 кг жинг хаяжээ.



2. 37 настай Мишель болон 38 настай Пит нар Питийг эмнэлгээс гарсны дараа огцом жин нэмж эхэлсэн байна. Учир нь тэд огт гэрээсээ гардаггүй байжээ.



3. 2009 онд Пит хавдрын эсрэг тэмцэж түүнийгээ ялан дийлсэн ч түүний жин нэмэгдсэн хэвээр байсан юм. “Эмнэлэгт байх хугацаанд миний биеийн эсэргүүцэл маш их суларч, би их ядаргаанд ордог байсан учир хоол идэж л энергээ авдаг байсан” -хэмээн Пит хэлжээ.



4. “Бид амьдралын бүхий л шалгуурыг хамтдаа даван туулдаг бөгөөд энэ удаад ч хэн нь илүү их жин хасаж чадах нь вэ хэмээн уралдах болсон юм. Заримдаа би булхиацмаар санагдаж Питийн кофе руу элсэн чихэр хиймээр санагддаг байсан” -хэмээн Мишель хэлсэн юм. Хүүхдүүдээ унтсаны дараа Мишель дахин дасгал хийдэг байсан учир нөхрөөсөө бага зэргийн давуутайгаар ялсан байна.



5. Мишель Фэйсбүүк дээрх өөрийн зургаа анх хараад шоконд орсон байна. Үүнээс болоод тэрээр турах шийдвэр гаргасан аж. Пит анхандаа эхнэрээ зүгээр л дэмжихийг хүсэж байсан боловч яваандаа бүр дуртай болчихсон байв.



6. Мишель хэлэхдээ: “Огцом хэт их жин хассанаар унжсан арьстай болохыг хүсээгүй учир би Wii Fit-ийг хэрэглэх болсон юм. Энэ нь мөн хөгжилтэй замаар турах арга байсан” -хэмээжээ.



7. “Миний эргэн тойронд баахан л туранхай хүмүүс байсан бөгөөд би ч гэсэн туранхай байж чадна гэдгээ тэдэнд харуулахыг хүссэн юм.”



8. Пит, Мишель нар гурван охины эцэг эх юм байна. Энэ их амжилтаа тэмдэглэхийн тулд хосууд Флорида дахь Диснейлэндруу явахаар шийджээ. Өмнө нь бид ямар нэг тоглоомны хамгаалалт нь бидэнд хүрэх болов уу, бүсэлж чадах болов уу хэмээн санаа зовдог байсан. Харин одоо санаа зовох зүйлгүйгээр цагийг зугаатай өнгөрөөх болно.



9. “Өмнө нь би хүүхдүүдтэйгээ цэцэрлэгт хүрээлэн ч явж чаддаггүй байсан. Учир нь алхалт миний хувьд маш хүндрэлтэй санагдаж байсан бол одоо би тэдэнтэй цуг ролик унаж, бөмбөг тоглож чаддаг болсон” -гэж Мишель хэлжээ.



10. Wii Fit-ээр хичээллэхээс гадна тэд “Slimming World” хэмээх сургалтанд явж байсан бөгөөд хамтдаа 90 кг хассанаар “Шилдэг хос” хэмээх өргөмжлөлийг хүртсэн байна. “Бид үүнийг хийж чадсан юм чинь Та ч гэсэн чадах болно. Хамгийн гол шийдвэртээ үнэнч, зоригтой байхыг зөвлөж байна” -хэмээн хосууд уриаллаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()