Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Том Круз болон Кэти Холмс
2006 онд Том Круз болон Кэти Ходмс нар 2 сая долларын өртгөөр гайхалтай хуримыг хийж байжээ. Хэдийгээр саяхан л тэдний хуримын гайхалтай зургууд сонин сэтгүүлд нийтлэгдэж шуугиан дэгдээж байсан ч тэдний салалтын талаар одоог хүртэл ярьсаар л байгаа аж. Хуримын ёслол Италийн Одескалькийн цамхагт болж байжээ. Хуримын ёслолд Брук Шилдс, Жим Керри, Женнифер Лопес болон Бекхэмийн гэр бүлийнхэн гэх мэт одууд уригдсан ажээ.
9. Элизабет Херли болон Арун Наяр
Британийн жүжигчин болон Энэтхэгийн тэрбумтан нар 2007 онд 2.5 сая долларын өртөгтэй хуримын ёслол үйлдсэн байна. Эдгээр хосуудын хурим 8 хоног үргэлжилжээ. Эхлээд тэд Английн католикийн сүмд хуримласан бөгөөд дараа нь хуримын зочидтойгоо хамт Жодхпур явж Энэтхэгийн ёс жаягаар дахин гэрлэлтээ батлуулсан аж. Херли хуриманд ирсэн зочин бүрт бэлэг болгож халаасны “Камасутра” бэлэглэсэн гэдэг.
8. Хизер Миллс болон Пол МакКартни
МакКартнийг Хизер Миллстэй гэрлэхээр болсон гэх мэдээ Полын шүтэн бишригчид болон түүний гэр бүлийнхнийг ихэд цочрилд оруулсан байна. Учир нь ихэнхи хүмүүс сүйт бүсгүйг хайр сэтгэлээр бус харин эд хөрнгө харж сууж байна хэмээн шүүмжилж байжээ. Шүүмжлэлийг эс тоож, эдгээр хосууд 2002 онд гэрлэсэн бөгөөд гэрлэлт нь 3 сая долларын зардалтай болжээ. Энэтхэг маягаар хийсэн хуримын ёслолд The Beatles-ийн дуунууд ихээхэн явж байсан. Дараа нь Хизер Миллс, МакКартнигаас салахдаа түүнээс эд хөрөнгийн талыг авна хэмээн гомдол гаргаж байсан бөгөөд энэ үед Пол эхнэрээ сайн таньж чадаагүйдээ ихэд харамсаж байсан байна.
7. Лайза Минелли болон Дэвид Гест
Францын “Le Chat noir” киноны алдарт жүжигчний хурим 3.5 сая долларын өртөгтэй болсон байна. Эдгээр хосуудын хуримыг “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолтой ихээхэн харьцуулж үздэг байна. Жаргалтай хосууд маань гэрлэлтээ батлуулж, 40000 долларын үнэтэй тортыг хуваасан аж. Харамсалтай нь хосуудын хамтын амьдрал 1.5 жилийн дараа дуусгавар болсон бөгөөд эд хөрөнгөө хуваах тал дээр нэлээд маргалдсан байна.
6. Челси Клинтон болон Марк Мезвински
АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтоны цорын ганц охины хурим 2010 онд болсон бөгөөд охиныхоо хуриманд зориулан 5 сая долларын өртгийг түүний эцгийн тал гаргажээ. Энэхүү хурим машид их нууцлалтай явагдсан бөгөөд хуримыг Нью-Йоркийн Райнбек хотод хийсэн байна. Челси алдарт дизайнер Вера Вонг –ийн бүтээсэн цав цагаан даашинзыг сонгон өмссөн аж. Үүрд хамт байх амлалтаа хосууд пастор болон еврейн шашны ламын урд өргөсөн байна.
5. Уэйн Руни болон Колин МакЛафлин
“Манчестэр Юнайтед” хөл бөмбөгийн багийн тамирчин өөрийн багын найз болох бүсгүйтэй 2008 онд гэрлэсэн бөгөөд хуримын ёслолдоо 8 сая долларыг зарцуулсан байна. Хосууд маань гэрлэх талаар төдийлөн ярилцаж байгаагүй бөгөөд үерхэж эхлээд 6 жилийн дараа л энэхүү асуудлын талаар ярилцаж эхэлжээ. Хуримын ёслол нь ердөө л 20 минут үргэлжилсэн хэдий ч гэрлэлтийг тэмдэглэх үйл ажиллагаа нүсэр болсон байна. Хосууд маань зочдоо Италийн Риверийн эрэг дээр 3 томоохон завин дээр хүлээн авжээ. Уэйн болон Колин нар бэлэг авахаас татгалзсан бөгөөд харин энэхүү бэлгээ ямар нэгэн тусламжийн байгууллагад хандивлаарай хэмээн хүссэн байна.
4. Ким Кардашян болон Крис Хамфрис
Алдарт Ким Кардашян 2011 онд хуримласан бөгөөд түүний хурим 10 сая долларын өртөгтэй болсон байна. Тэрээр сагсан бөмбөгчин Крисаас гэрлэх саналыг сонсоод түүний хурим чамин, тансаг байх ёстой хэмээн хэлжээ. Үнэхээр ч тийм байсан бололтой Крис 20.5 карат алттай 2 сая долларын үнэтэй хуримын бөгжийг сүйт бүсгүйдээ бэлэглэсэн байна. Зочдоо хосууд Калифорни мужийн Монтеситод хүлээн авсан бөгөөд танхимын дотор талыг африкийн анхилуун сарнайгаар чимэглэсэн байжээ. Харин зочид заавал хар эсвэл цагаан хувцас өмсөх ёстой байсан байна. Харамсалтай нь хосууд тун удахгүй салсан юм.
3. Андрей Мельниченко болон Александра Николич
Оросын тэрбумтан Андрей Мельниченко “Югославын мисс” бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд энэхүү хуримандаа 30 сая долларыг зарцуулсан байна. Эдгээр хосууд хуримандаа Кристана Агилера болон Уитни Хьюстон нарыг урьсан бөгөөд дуучид бизнесмэн залуугийн хуриманд ирснээрээ 3.5 сая долларын төлбөр авчээ. Харин хуримын үеийн дайллагыг Францын алдарт тогооч Ален Дюкасс хариуцсан байна.
2. Ханхүү Уильям болон Кейт Миддлтон
Британийг хаан ширээг залгамжлагч ханхүү Уильямийн хуримын ёслолын үйл ажиллагаа 2011 онд болсон бөгөөд 34 сая долларын өртөгтэй болсон байна. Харин энэхүү хуримын төлбөр улсын хөрөнгийн сангаас хийгдэж байгаа хэмээн ард иргэд нэлээд дургүй байжээ. Хэдийгээр санхүүгийн асуудалтай байсан ч хааны гэр бүлийнхэн хэдэн мянган фунтын үнэтэй цэцэг, 2000 гаруй зочны дайллага, хамгаалагчдын мөнгө гээд нэлээд хөрөнгө зарцуулсан аж. Хуримын ёслолд мөн Кейтийн гэр бүлийнхэн нэлээд хөрөнгө гаргасан болох нь мэдээж.
1. Ваниша Миттал болон Амит Бхатиа
Ваниша олон жилийн туршид хамгийн их эрэлттэй сүйт бүсгүйчүүдийн жагсаалтанд багтаж байжээ. Учир нь түүний эцэг нь Энэтхэгийн хар төмөрлөгийн аж үйлдвэрийн томоохон тэргүүн байсан бөгөөд Ванишад ч нэлээд хөрөнгө ноогдож байсан нь мэдээж. Ингээд 2005 онд Ваниша гэрлэсэн бөгөөд энэхүү гэрлэлтэнд 60 сая долларыг зарцуулжээ. Хуримын ёслол 7 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хуримыг хамгийн романтик хот болох Парист хийсэн байна. Хуриманд ирсэн бүх зочдод мөнгөөр цутгасан жижиг хайрцагнуудыг бэлэглэсэн аж.