Жингийн илүүдэлтэй тэмцэхэд Халуун ногоо туслана

2013-03-11, 22:55
32,570

Нарийхан бэлхүүс, сайхан бие галбиртай болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Гэхдээ хоолны дэглэм барихад таны тэвчээр хүрэхгүй, байгалаасаа махлаг заяасан бол яалтай нь ч билээ дээ. Хамгийн гол нь сэтгэлээр уналгүй, битгий бууж өгөөрэй. Тэгвэл жингийн илүүдэлтэйгээ тэмцэхэд халуун ногоо танд туслах гэнэ. Учир нь ямар ч амтлагчгүй хоол идсэнээс халуун ногоотой хоол идэх нь өлсөх мэдрэмжийг үгүй болгож, илүүдэл өөхний эсрэг тэмцдэг байна. Ингээд халуун ногооны тусламжтай хэрхэн жингээ хасаж болох талаар сонирхоцгооё.

Жингийн илүүдэлтэй тэмцэхэд Халуун ногоо туслана

1. Шанцай
Жингээ хасахыг хүсэж буй хүмүүст зориулсан хамгийн тохиромжтой амтлагч юм. Ердөө л цайны халбаганы 1\4-ийг л хэрэглэхэд л ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа тань сайжирна. Үүнээс гадна шанцай нь цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг учир та хэт их өлсөхөө болино. Мөн шанцайны үнэр хүртэл танд цадсан мэт сэтгэгдлийг төрүүлэх учир цай, хоол болон жигнэмэг хийхдээ хэрэглэж болно.



2. Халуун чинжүү
Ердөө л чимх чинжүүг хоолондоо хийж хэрэглэхэд л бодисын солилцоо хурдан явагдаж, амархан цадах болно. Хэрвээ та ходоодны ямар нэг өчтэй бол энэхүү амтлагчийг хэрэглэхдээ болгоомжтой байх нь зүйтэй.



3. Куркума
Энэтхэгийн алдарт хоолны амтлагч. Куркума нь бодисын солилцоог хурдан явуулж, илүүдэл өөхийг хайлуулахад тусална. Куркумаг янз бүрийн сүмс, шарсан мах, болон ногоотой хоол хийхэд хэрэглэнэ.



4. Кардамон
Энэтхэгээс гаралтай халуун ногоотой амтлагч. Энэхүү амтлагч нь юуны түрүүнд илүүдэл өөхийг хайлуулах үүрэгтэй. Мөн илүүдэл өөхийг гадагшлуулж, дархлалыг сэргээж, стрессийн эсрэг үйлчилгээтэй. Бүх төрлийн хоолонд хэрэглэж болно.



5. Далиу
Далиу нь хоолны дуршлыг буулгах гайхалтай бүтээгдэхүүн юм. Энэхүү ургамлыг бүр эртний Грекийн үед хэрэглэж байсан бөгөөд хэт их идэхээс хамгаалдаг байсан байна. Үүнээс гадна далиу нь сэтгэл санааг өөдрөг болгож, хоолонд сайхан үнэр оруулдаг.



6. Цагаан гаа
Сайхан бие галбиртай болохыг хүсэж буй хүмүүсийн дотны туслагч нь цагаан гаа юм. Цагаан гаа нь таны хоолонд гайхалтай амт, үнэрийг оруулаад зогсохгүй хоол боловсруулах үйл ажиллагааг түргэсгэж, цусан дахь сахрын хэмжээг багасгадаг юм байна.



7. Хар чинжүү
Хар чинжүү бараг л айл бүрт байдаг. Гэсэн хэдий ч энэхүү чинжүүний сайн талыг мэдэх хүн ховор. Хар чинжүү нь өөхийг хайлуулж, илүүдэл өөхийг гадагшлуулж, тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Мөн гэдэс дүүрэлтээс хамгаалдаг байна.



8. Тунхуу
Тунхуу нь зөвхөн халуун ногоотой амтлагч болоод зогсохгүй, эмчилгээний зориулалттай эмийн ургамал юм. Дархлааг сайжруулж, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, шээс хөөлгөх болон цөс хөөлгөх үйлчилгээтэй аж. Хэт их хэрэглэвэл даралт ихэсгэх магадлалтай учир өөрт тааруулан хэрэглэх нь зүйтэй болов уу.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()