iWatch ухаалаг цаг

“Apple” нь анх чихэвчний хөгжим, гар утас, планшет гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжинд хувьсал хийж чадсан том брэнд гэдгийг хүн бүр мэднэ. Харин энэ удаад Apple компани шинэ бүтээгдэхүүнийг нь тэсэн ядан хүлээж суудаг үйлчлүүлэгчиддээ зориулж “iWatch” хэмээх цагийг үйлдвэрлэж бэлэг барих гэж байгаа бололтой. Энэ нь бугуйн цаганд хийж буй бас нэгэн томоохон өөрчлөлт болох юм. Тэд энэхүү цагийг 2013 онд гаргах төлөвлөгөөтэй гэнэ. “Bloomberg” сэтгүүлийн мэдээлж байгаагаар энэхүү цагийг бүтээхийн тулд 100 орчим хүн ажиллаж байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү цагнаас 3.6-6 тэрбум долларын ашигтай ажиллах боломжтой гэнэ.
iWatch ухаалаг цаг

iWatch нь iPhone болон iPad-ын зарим нэг үйлдлүүдийг хийж чадна. Үүнд, дуудлага хийх, залгаж буй хэрэглэгчийн дугаарыг илрүүлэх, газрын зураг харах гэх мэт бараг л ухаалаг утас мэт л байх юм байна. Мөн үүнээс гадна энэхүү цаг судасны цохилт болон алхалтыг хэмжих гэнэ.















Харин доорх видео нь iWatch цагийг ирээдүйд ийм болж сайжрана гэсэн төсөөлсөн танилцуулга гэдгийг анхаараарай.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()