Цэвэрлэгээ хийх хялбар арга

2013-03-05, 21:26
31,263

Цэвэрлэгээ хийх дуртай хүн байна уу? Бараг л үгүй болов уу. Гэсэн хэдий ч цэвэрлэгээ хийх нь мэдээжийн хэрэг учраас таны ажлыг хөнгөвчлөх үүднээс цэвэрлэгээ хийх 10 хялбар аргыг хүргэе.

Цэвэрлэгээ хийх хялбар арга
 
1. Боломжтой бүх зүйлийн тоосыг соруул. Тавилга, хивс, номын тавиур, ном, зөөлөн тоглоом гээд бүх зүйлийн тоосыг нь соруул. Хэдий чинээ их юмны тоосыг соруулна төдий чинээ таны чийгтэй даавуугаар арчих зүйлийн тоо багасна гэдгийг санаарай. Жишээлбэл: Олон жижиг юмтай шүүгээг цэвэрлэхийн тулд тоос сорогчныхоо хошууг марлиар ороогоорой.



2. Зочдын нүднээс өндөр байгаа зүйлийг битгий цэвэрлэж бай. Харин үүний оронд сонингийн цаас тавьж, дараа нь сонингоо тоостой нь цуг хаяхад л болно.


 
3. Хэрвээ гэрийн чинь тавилгын зарим нэг хэсэг нь л бохирдсон бол түүнийг нь л арч. Битгий бүтнээр нь арч. Жишээлбэл: Хэрвээ гэрийн тань хаалганы нэгээхэн хэсгийг бохирдуулсан бол зөвхөн тухайн бохирдсон хэсгийг л нойтон даавуугаар арчихад хангалттай.



4. Заавал арчих шаардлагатай зарим нэг танд хэрэгтэй, хэрэггүй зүйлс гэрт зөндөө л байдаг. Хэрвээ үнэхээр хэрэгтэй зүйл бол түүнийгээ тийм ч хурдан тоос болохооргүй газар тавьж, зарим нэг зүйлсийг



5. Ороо битгий бүтээлгээр хучиж бай. Харин үүнийхээ оронд цагаан хэрэглэлээ бүгдийг нь хураахад л болно.


 
6. Таны нөхөр эсвэл хүүхэд тань зарим тохиолдолд хувцас нь бохир болсноос биш харин буцааж шүүгээнд хийхээсээ залхуурсны улмаас бүгдийг нь бохир хувцсанд хольчихдог. Тиймээс цэвэрхэн хувцсыг нь аваад эвхээд, индүүдээд тавьчихад л таны угаах зүйлсийн тоо багасна.



7. Хэрвээ ямар нэг зүйлийн тань тос, дагтаршсан хир арилахгүй байна уу. Тэгвэл зүгээр л угаагч бодисонд дэвтээгээд тавьчихад л өөрсдөө арилах болно.



8. Цэвэрлэгээ хийх бүртээ өөр өөр газраас эхлэж бай. Мэдээж цэвэрлэгээгээ эхлэх үедээ та ядраагүй байх учир сард ганц ч удаа болов та гэрийнхээ бүх хэсгийг сайн гэгч нь цэвэрлэж амжих нь.



9. Хэрвээ танд ямар нэг юм хиймээр санагдвал цэвэрлэгээгээ хийгээрэй. Ямар нэг юм хиймээр санагдсан үедээ гэрээ цэвэрлэх нь илүү таатай санагдах нь мэдээж.



10. Эцэст нь өөрийнхөө амьдралыг битгий хүндрүүлээрэй. Сонирхолтой, хөгжилтэй аргаар гэр орноо цэвэрлэх нь хамгийн таатай арга шүү.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()