Шинэ үеийн суурин утас сүлжээндээ 0 төгрөгөөр ярьдаг боллоо

2013-03-05, 20:17
4,827
Харилцаа холбооны дэвшилтэт технологийг та бүхэнд цаг алдалгүй хүргэж технологийн шинэчлэлийг нэн тэргүүнд тавьдаг Мобинет компани энэ удаад шинэ үеийн дэвшилтэт суурин утас MNP75 үйлчилгээний хэрэглэгчиддээ сүлжээндээ 0 төгрөгөөр хязгааргүй ярих боломжийг нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Шинэ үеийн суурин утас сүлжээндээ 0 төгрөгөөр ярьдаг боллоо

MNP75 үйлчилгээ нь орчин үеийн байгууллагын хэв маягт тохирсон  суурин утасны цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд та зөвхөн яриа хийхээс гадна суурин утасны дугаараасаа мессеж илгээх факс дамжуулах, телефон хурал хийх мөн   олон улсын хямд яриа хийх зэрэг нэмэлт боломжуудыг ашиглах боломжтой юм.

Мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид 75хххххх дугаараа хөдөлгөөнт байдлаар WiFi болон утасгүй интернэтийн сүлжээнд холбогдсон гар утас, таблет болон компьютер ашиглан дэлхийн хаанаас ч сүлжээндээ 0 төгрөг Мобикомын сүлжээнд 30 төгрөгөөр яриа хийх давуу талтай юм.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ
•    Интернэтийн холболттой ямар ч байгууллага хувь хүн ашиглана
•    Мобикомын 1,3 сая хэрэглэгч рүү 25 төгрөгөөр ярина
•    Гар утас, суурин утас, компьютераас дугаараа ашиглана
•    Сүлжээндээ 5, мобикомын сүлжээнд 25 төгрөгөөр мессеж илгээнэ
•    Ярианы тарифтай ижил үнээр мессеж дамжуулна
•    Яриа болон мессеж хэрэглээний түүхээ вэб хуудаснаас хянана
•    Байгууллагын ажилтнууд болон удирдлагууд хоорондоо телефон хурал хийнэ
•    Олон улсын ярианы бусад гарцтай харьцуулахад 30-40%-ийн хямд тарифаар гадаад руу ярина


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.