Дэлхий хамгийн үнэтэй утас "VERTU Ti"

VERTU нь дэлхийн тэргүүлэх зэргийн утасны брэнд бөгөөд энэ удаад “VERTU Ti” хэмээх Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсыг худалдааны зах зээлд гаргахаар зэхэж байгаагаа мэдэгдсэн байна. Ухаалаг гар утас болох VERTU Ti нь Google Android 4.0 үйлдлийн системтэй бөгөөд хэрэглэхэд хялбар байхын үүднээс 1.7 GHz-ийн процессортой аж.
Дэлхий хамгийн үнэтэй утас "VERTU Ti"

8-мегапиксел, давхар флаштай камертай, автомат тохируулагчтай юм байна. Мөн урд талдаа камертай бөгөөд энэ нь 1.3 мегапиксел аж. Утсан дээрээ 64ГБ санах ойтой.



VERTU Ti нь титан корпустай бөгөөд энэ нь ухаалаг гар утсыг илүү чамин харагдуулж өгч байгаа гэнэ. Үүнээс гадна хамгийн өргөн арьсан нэрний баганатай бөгөөд сапфир 3.7 дьюйм дэлгэцтэй юм байна.



Сапфирын шил нь дэлгэцийг илүү бат бөх байхад туслах бөгөөд судалгааны дүнгээс харахад VERTU Ti ухаалаг утасны дэлгэц нь бусад утаснаас 3-4 дахин бат бөх байсан байна. Харин титан корпус нь бараг л 5 дахин илүү чанартай байжээ.



VERTU Ti ухаалаг гар утасны бас нэгэн давуу тал нь дуу авиаг дамжуулах явдал юм. Түүний 11×15 мм-ийн гурвалжин өсгөгчид нь дуу авиаг нэгэн жигд цацахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.



Шинэхэн ухаалаг гар утасны шинэ боломж нь улс орны хаана ч байсан та мэргэжилтэнгүүдийн санал болгосон үйлчилгээнүүдээс 24 цагийн турш авч болох “Vertu” товчлуур юм. “Vertu Certaint” үйлчилгээ нь таны утсан дахь хувийн мэдээллийг нууцлах, утсыг хамгаалах үүрэгтэй. Харин “Vertu Life” үйлчилгээ нь тусгай санал хүсэлтүүдиг илгээж, танд хэрэгтэй мэдээ мэдээллийг дамжуулах юм байна.

















Бидэнд мэдэгдэж байгаагаар "Vertu Ti" ухаалаг гар утас нь 6500 еврогоос дээш үнэлэгдэж байгаа бололтой. Монгол мөнгөөр ойролцоогоор 11,800,000 төгрөг гэсэн үг юм.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()