Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Toyota RAV4
Toyota RAV загварын 4 дэхь үе болох энэхүү хүлгийн урт нь 4650мм болсон байна. Шинэ загвар нь 547 литрийн багтаамжтай болжээ. Оросын зах зээлд бензинээр явах 2.0 мотортой, 2.5 мотортой болон дизель хөдөлгүүртэй 2.2 мотортой Toyota RAV4-үүд энэ онд гарах юм байна.
Great Wall Haval H8
Haval H8 энэхүү загварынхаа хамгийн томоохон хүлгүүдийн нэг болсон билээ. Энэхүү хүлгийн өрсөлдөгчид нь Honda CR-V, Nissan X-Trail болон Kia Sorento нар юм. Хэдийгээр “Great Wall Haval H8”-ийн загвар нь Volkswagen Touareg-тай ижил мэт харагдаж байгаа ч техникийн хувьд үнэхээр эсрэг тэсрэг юм байна. Оросын худалдаачдын хувьд энэхүү хүлгийн үнэ нь мэдэгдэхгүй байгаа боловч үйлдвэрлэгч орондоо 24,000 долларын үнээр худалдаалагдах юм.
MINI Paceman
3 хаалгат MINI Countryman-ийг анх Парисийн автосалонд танилцуулж байжээ. Харин 2013 оны эхэн үеэс эхлэн энэхүү хүлгийг ОХУ-д захиалах боломж гарсан байна. Оросын зах зээлийн хувьд 1.6 Turbo (184 морь) болон 1.6 (122 морь) мотортой худалдаалагдах аж.
Subaru Forester
Forester эрс шинэчлэлт өөрчлөлтийг хийжээ. Одоо энэхүү хүлэг хийн түрэлттэй 2.0 (160 морь) мотор болон 2.0 (280 морь) мотор бүхий хоёр янз байх юм байна. Япон улсад энэхүү хүлгийн худалдаа өнгөрсөн оны 11 сараас эхэлсэн бол бусад орнуудын хувьд 2013 оноос эхлэн худалдаалагдаж байгаа гэнэ.
Chevrolet Tracker
Chevrolet Tracker-тэй ижил платформтай Opel Mokka болон Buick Encore шинэлэг загвараараа илүү ялгардаг. Энэхүү хүлэг нь 1.4 (140) болон 1.8 (140) мотортой юм байна.
Suzuki S-Cross
2013 оны эхээр худалдаалагдах төлөвлөгөөтэй буй энэхүү машины концепт нь загвараараа дэлхий дахиныг байлдан дагуулах гэнэ. Энэхүү хүлгийн талаар мэдээлэл үүнээс өөр үгүй аж.
Ford Kuga
Ford Kuga шинэ платформтай болсон байна. Энэхүү машин нь бензиний 1.6 EcoBoost (150–180), дизель 2.0 Duratorq (140, 163) хөдөлгүүрүүдтэй тус тус гарах юм байна.
Luxgen7 SUV
Энэ оны 3-р улирлаас эхлэн Тайваны Luxgen7 SUV худалдаанд гарах гэнэ. Энэхүү машины техник болон тав тухын байдлаас болоод дэлхий даяар энэ хүлэг нэлээд эрэлт хэрэгцээтэй байх болно хэмээн машины үйлдвэрлэгчид үзэж байгаа аж. Харин хөдөлгүүрийн хувьд 2.2 Turbo 150 морины хүчин чадалтай ганц л хөдөлгүүртэй байх юм байна. Энэхүү хүлгийн доод талын үнэ 39,000 орчим долларын үнэтэй байх гэнэ.
Infiniti JX
Шинэ JX нь 7 хүний суудалтай бөгөөд Bose аудиосистемтэй аж. АНУ-д 3.5 V6 (265) хөдөлгүүртэй энэхүү машиныг 41,550 долларын үнэтэй зарж байгаа гэнэ.
Chevrolet Trailblazer
Бангкокын автосалонд танилцуулсан шинэхэн Trailblazer нь Colorado-ийн эд ангийг өвлөн авчээ. Гэсэн хэдий ч энэхүү хүлэг нэлээд олон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа гэнэ шүү. Үүнээс өөр мэдээлэл алга байна.
Jeep Grand Cherokee
Хэдийгээр Cherokee загвараа өөрчилсөн ч хамгийн шилдэг хүлэг байсаар байна. Гэсэн хэдий ч бүрэн өөрчлөлт хийгээгүй бөгөөд гэрэл, радиаторын тор болон бампер нь л бага зэрэг өөрчлөгдсөн аж. Өөрчлөлтийн ихэнхи хэсэг нь машины салонд нөлөөлсөн бөгөөд 8 араатай болсон байна. Харин үйлдвэрлэгчид нэлээд хэд хэдэн төрлийн хөдөлгүүрийг санал болгож байгаа гэнэ. Үүнд бензиний 3.0 V6 (286), 5.7 V8 (352), 6.4 V8 (468) болон дизель 3.0 V6 (190, 241) бүхий хөдөлгүүртэй хүлгүүдийг санал болгох аж.