Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ нь Скуон хэмээх бяцхан тосгон бөгөөд төвөөсөө 70 км-ийн зайд орших юм. Пномпей-ээс Кампонгчам явах чиглэд байдаг.
Хэн нэгэн 6A зам нь дэлхийн хамгийн сайн зам хэмээн интернэтэд цацсан байдаг ч энэ бол худлаа зүйл юм. Учир нь замын 3\2-ыг буюу 61 хүртэл засмал замаар явах хэдий ч цаашаагаа шавар шалбааг ихтэй, эвдэрсэн замаар явах юм.
Энэ өдөр Хятадын шинэ жил болж байсан бөгөөд пионер хүүхдүүд нутгийн шатахуун түгээгүүрийн газар иржээ.
За нөгөө тосгоны эхлэл ирлээ.
Энэхүү тосгонд ирээд л удаагүй байтал толгой дээрээ баахан аалз тавьчихсан эмэгтэйчүүд худалдаа хийж эхэлсэн юм. 4 ширхэг аалз 1 долларын үнэтэй.
Би том аалзнуудаас маш их айдаг юм л даа. Тэгээд миний өөдөөс хувин дүүрэн аалзтай ирж байсан эмэгтэй хараад сандраад баахан зүйл хэлсэн юм. Гэтэл эцэст нь энэ бүхнээ Оросоор хэлж байгаагаа ухаарлаа. Ингээд гарын хөдөлгөөнөөр би түүнийг хувингаа тавиад, битгий яваарай гэдгийг ойлгуулсан юм. Болгоомжтой гэгч нь очиж хувин дотор буй аалзнуудыг харж сонирхлоо. Энэ хооронд нэгэн бяцхан хүү ирж хувин дотор гараа хийж хоёр аалзыг нь бариад авчихлаа.
Төд удалгүй түүний ээж нь ирж хүүгийн гэдсэн дээр өнөөх хоёр аалзыг тавьчихсан.
Аалзнуудын нүдийг хар даа.
Эмэгтэй аалзыг гартаа авч аалзны бүх юм бүрэн бүтнээрээ байгааг харууллаа.
Аалзны худалдаа: Ямар нэгэн автобус, эсвэл машин зах руу ойртож ирэхэд шарсан аалз барьсан хүмүүс бөөнөөрөө цуглаж янз бүрийн саналыг тавьдаг байна. Жишээлбэл: 5-ыг авбал нэгийг өгнө, эсвэл энэ эмэгтэйн аалз түүхий байна гэх мэт нэг нэгнээсээ давж гарахыг эрмэлздэг аж.
Энэхүү бүсгүй Лексус унаж ирсэн бөгөөд 10 долларт аалз худалдан авч, сэтгэл хангалуун гэгч нь явсан юм.
Аалзанд идэх юм бараг л үгүй.
Харин амтны хувьд хавч болон тахиан махны холимог мэт.
Энэхүү худалдааг ихэвчлэн ядуу, амьдралын боломжгүй хүмүүс хийдэг.
Аалзнууд өдрийн дотор маш хурдан хатдаг бөгөөд орой гэхэд бараг л үхчихсэн байдаг. Үүнээс гадна шоргоолж их үүрлэдэг учир шоргоолжнуудыг сэгсэрч гаргаж байгаад шардаг байна.
Энэхүү аалз тайван байж байснаа, гэнэт хүүгийн хүзүүн дээр гараад ирчихсэн юм. Харин ээж нь тэр дор нь хүүгийн толгой руу шилжүүлчихлээ.