Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” үзэсгэлэн

2013-02-28, 19:24
13,352
976 Арт Галерей  Соёлын Гавъат Зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” үзэсгэлэнг хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд нээлээ. Үзэсгэлэнд  түүний 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг дэлгэх юм.
Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” үзэсгэлэн

Тэрбээр өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан. Харин “Европоор аялсан нь”-д өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүд тавинджээ..



“Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана. Тэр зураг нь үзэгчид харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн зураач Ц.Нарангэрэл ярьж байна.



СГЗ, зураач Ц.Нарангэрэл 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ардын зураач Л.Гаваагийн урланд төгсжээ. Л.Гаваа агсан байгалийн зураач байсан нь түүнд мөн энэ чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн тэрбээр 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг (UMPRUM) төгссөн бөгөөд 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй.

Түүний уран бүтээл нь Ази, Европ, Америк, Африк тивийн 30 гаруй оронд үзэсгэлэн нь гарч байсан.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()