Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2-р сарын 24-нд Хонконгт "Standart Chartered Hong Kong Marathon" хэмээх тэмцээн болжээ. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг "Standart Chartered" банк ивээн тэтгэдэг юм байна. Энэхүү тэмцээнд марафон, хагас марафон болон 10 км-ийн гүйлт болдог юм байна.
Фаужа Сингха Энэтхэг гаралтай хэдий ч одоо Лондон хотод амьдарч байгаа гэнэ. Тэрээр 90-100 насандаа нэлээд хэд хэдэн өндөр настангуудын Дэлхийн дээд амжилтуудыг эвдэж байжээ.
Малгайнаас нь болоод энэхүү тэмцээний үеэр түүнд “Тюрбан малгайт хуй салхи” хэмээх нэрийг өгчээ.
Фаужа Сингха эхнэрийгээ нас барсны дараа 89 насандаа марафоны тамирчин болсон байна. Тэрээр дэлхийн хэмжээний 9 марафонд оролцож байсан юм.
Харамсалтай нь тэрээр Гинессийн амжилтын номд багтаж чадаагүй юм. Учир нь түүнд төрсөн өдрийг нь баталсан бичиг баримт үгүй аж.
Хэдийгээр тэмцээн, уралдаанд орохоо больсон ч тэрээр өдөрт 15 км гүйдэг байна.
Фаужа тэтгэвэрт гарах гэдэг үгийг хэрэглэхийг хүсэхгүй байгаа. Тэрээр үргэлж гүйх болно гэж хэлсэн бөгөөд тэмцээнд оролцохоо больсноор хүмүүс түүнийг мартах болов уу хэмээн Фаужагийн санаа зовж байгаа ажээ.