Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Чаде дахь Камасай цөл
Элсний өндөрлөг хэсгүүд нь Түвдийн бүс нутаг болон Ливийн хилээс хэдхэн километрийн зайтай улбар шар нуруудын хажуугаар өнгөрдөг. Улбар шар элс нь нубын элсний элэгдлээс болж үүсдэг байна.
2. Саудын Араб, Руб-эль-Хали
Вади-ад-Давасирын бүс нутагт амьтдад зориулан царгас тарьж ургуулдаг байна. Дугуй бүрийн диаметр нь бараг л 1000 метр байдаг. Ус болон бордоог энэхүү талбайгаар цацаж, тараадаг байна. Сүүлийн 20 жилийн туршид энд ямар ч хур тунадас ороогүй аж.
3. Болив. Колорадо давстай нуур
Колорадо нуурын дээгүүр нисэж буй сүрэг Фламинго шувууд. Нуурын ус улаан өнгөтэй байгаа нь усан дотор буй замагтай холбоотой юм байна. Колорадо нь Альтиплано цөлийн хамгийн их фламинго шувуутай газар аж.
4. Болив. Паринакота галт уул
Ийм өвөрмөц хэлбэртэй мөс нь ихэвчлэн далайн түвшнээс дээш 6000 мянга орчим өндөртэй уул, нуруудад тогтосон байдаг. Ингэж өвөрмөц загвартай болсон шалтгаан нь цас мөс байнга хайлж, эргэн хөлдөж, уурших үйл явц явагдсанаар үүсдэг аж. Энэхүү галт уул нь 6342 метрийн өндөртэй юм. Паринакота галт уулын хажууд байгаа уул нь Померапе галт уул юм.
5. Нигер. Тегидда Н’тесум
Давсархаг нуурыг дээрээс харахад цөлийн дунд яг л эвлүүлдэг тоглоом мэт харагдана. Усны өнгө нь шавар, замаг болон давсны хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байдаг. Давсыг нутгийн амьтдад зориулан ашигладаг байна.
6. Чад. Унианга-Кебир
Жижиг бутнууд Унианга-Кебир-ийн арлын хаа сайгүй ургаастай. Чадын иргэд дал модны доор амьдардаг байна. Харин энэхүү ус нь 5000 жилийн өмнө орсон борооны улмаас үүссэн бөгөөд энэ үед Сахар чийглэг газрын тоонд ордог байжээ.
7. Оман. Руб-эль-Хали
Ус бага багаар уулнаас ялгарч, элсэнд шингэж байгаа аж. Тэмээчдийн тэмээ тэжээдэг гол газар нь юм.
8. Иран. Деште-Лут
Довуудын өндөр нь 275 метр хүрч, өргөн нь 880 метр хүртэл сунадаг байна. Эдгээр довууд нь салхины нөлөөллөөр үүсдэг аж.
9. Иордани. Сөнөсөн тэнгис
Сөнөсөн тэнгис дэлхийн хамгийн их давстай ус бөгөөд дэлхий дээр буй хамгийн нам дор оршдог газар юм байна. Хүчтэй давалгааны улмаас Сөнөсөн тэнгисийн эрэг орчим давс хуримтлагджээ.
10. Алжир. Тассили ду Хоггар
Төв Сахарын салхины нөлөөллөөс эдгээр гайхалтай, байгалийн өвөрмөц тогтоцууд үүсчээ.