Ирээдүйн нүдний шил “Google Glass”

Google компани “Google Glass” -хэмээх “ирээдүйн шил” бүтээж байгаа тухай бид өмнө нь та бүхэндээ мэдээлж байсан билээ. Өмнө нь энэхүү шилний талаар зөвхөн дизайнеруудын яриатай бичлэг байсан бол энэ удаад Google энэхүү шилний давуу тал, ямар үйлдэл хийж чадах талаар илүү дэлгэрэнгүй танилцуулсан бичлэгийг хүргэжээ. Ингээд энэхүү “ирээдүйн шилтэй” танилцацгаая.
Ирээдүйн нүдний шил “Google Glass”

Шилийг 2014 оны эхээс зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин одоогийн байдлаар энэхүү шил зөвхөн туршилтын түвшинд, 1500 доллараар бүтсэн байна. Саяхан Google “Google Glass” шилийг туршихыг хүсэж буй хүмүүсийн дунд “Google Glass туршилт” хэмээх хөдөлгөөнийг зарласан бөгөөд энэхүү шилний ид шидийг үзэж туршихыг хүссэн АНУ-ын ямар ч иргэн байж болох аж. Энэхүү туршилтанд оролцохын тулд яагаад туршилт хийх болсон, юу нь сонирхолтой санагдсан талаар “эссе” бичих ёстой юм байна.

























Бичлэгээс харахад энэхүү шил нь бичлэг хийж, зураг дарж, маршрутыг тодорхойлох мөн захидал илгээх гэх мэт үйлдлүүдтэй юм байна. Бүх үйлдлүүдийг дуу авианы тусламжтайгаар хийх бөгөөд гар оролцохгүй учир хэрэглэхэд ихээхэн хялбар аж.

Видео.
(How It Feels)

1

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()