Никулиний улаан машин

2013-02-21, 19:47
21,361
Леонид Гайдая-ын бүтээл “Кавказд болсон явдал” буюу “Шурикт тохиолдсон адал явдал” киног хүн бүр л мэднэ. Харин энэ кинонд Никулин, Вицин, Маргунов нарын унаж явсан улаан машиныг санаж байна уу. Гэхдээ хүн бүр энэ машиныг ямар улсын, хэний хэн гэдэг машин болохыг сайн мэдэхгүй. Уг машин Никулинд зориулсан хөшөөний хажууд байрладаг. Машины хажуугаар өнгөрсөн ихэнхи хүмүүс дурсгалын зураг даруулдаг ажээ. Ингээд энэхүү сонирхолтой, хэзээ ч мартагдашгүй улаан машины түүхийг мэдэж авцгаая.
Никулиний улаан машин

Кинон дээр Никулин машинаа тавихдаа нэгэн бугыг машинаасаа тайлж авдаг нь ихэд хачирхалтай. Энэхүү буга 21 оны үед “Волга”-тай хамт гарч ирсэн бөгөөд “Волга”-тай хамт байхгүй болсон байна.
Машин дээр ямар ч бэлгэ тэмдэг, марк байхгүй байгаа нь ямар машин болохыг тодорхойлоход хүндрэлтэй болгож байна. Хэрвээ энэхүү машиныг Юрий Никулины хувийн машин гэдгийг мэдээгүй байсан бол эдгээр бүх зүйл таавар, нууц хэвээр үлдэх байсан болов уу.

Энэхүү машины нэр нь “Adler Trumpf” хэмээх машин байсан гэдэг. Яг үнэндээ Adler Trumpf байгаагүй юм. Гэхдээ юуны түрүүнд яагаад Adler Trumpf гэж үзсэн талаар товч дурдая.

Германы машин учир нэр нь Герман хэлний дүрмээр буюу ph-тэй бус харин pf-ээр бичигддэг аж.





Киноны зураг авалтанд оролцохдоо “Trumpf” нь 91-63 ЮАР гэсэн бүртгэлийн дугаартай байсан байна. Ю гэдэг нь Оросод бүртгэлтэй, А гэдэг 1959-1960 оны үед бүртгүүлсэн, Р гэдэг нь хувь хүний эзэмшил гэдгийг илэрхийлж байжээ.

Зураг авалтын дараа Никулин өөр машинтай болсон бөгөөд Trumpf циркийн гаражинд олон жилийн турш зогсож байсан байна. Харин Никулинг нас барсны дараа алдарт барималчин Александр Рукавишников жүжигчинд зориулан дурсгалын хөшөө барихаар болж энэхүү машиныг ашигласан аж. Түүний гол зорилго нь машинтай нь яг ижил баримал бүтээж, Никулины хамт байрлуулах байсан юм. 2000 оны 9 сарын 3-нд энэхүү баримал Оросын “Цветной” өргөн чөлөөнд тавигдсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд хоёр жил шаардагдсан бөгөөд хөшөөг босгоход 350 мянган доллар зарцуулагджээ. Хөшөөний жин нь 3.5 тонн гэнэ. Машиныг Минскт, Никулины хөшөөг Италид хийсэн байна. Хөшөөг байрлуулж байх үед манах хүн байхгүй байсан учир хөшөөг байрлуулж байсан байгууллагын эзэн шөнөдөө өөрөө манаж байжээ. Анхандаа машиныг циркийн урд талын зам дээр байрлуулах төлөвлөгөөтэй байсан ч Замын Цагдаагийн Газраас зөвшөөрөл өгөөгүйн улмаас цирк руу орох хаалганы хажууд явган хүний зам дээр байрлуулах болсон байна.



Энэхүү машины түүх 30-аад оны үеэс эхэлсэн. Германы Adlerwerke хэмээх фирм нь унадаг дугуй болон бичгийн машинаараа 19-р зууны үед нэлээд алдартай байжээ. Карл Бенц хэмээх иргэн Adlerwerke компанид унадаг дугуйны дугуйг захиалснаар энэхүү машины түүх эхэлсэн юм. Тэрээр морин тэрэггүй байсан учир өөрийн гараар дугуйн тэрэг бүтээсэн аж. Францын энэхүү хөнгөн тэргийг харсан Adlerwerke –ийн захирал Генрих Кляйер өөрөө машин бүтээх хүсэлд автсан байна. Adlerwerke фирмийн анхны машин нь 1900 оны үед гарсан Vis-a-Vis байсан байна.

Энэ машинд жолооч болон зорчигч өөд өөдөөсөө харж суудаг байжээ. 35 морины хүчин чадалтай, 30км\цаг хурдлах чадвартай байсан байна. Харин 30-аад оны эхэн үед Adlerwerke компани баячуудад зориулсан Standard болон Diplomat гэх хүлгүүдийг үйлдвэрлэх болжээ. Гэвч 1929 оны эдийн засгийн хямрал Герман улсыг дайран гарсан бөгөөд баячуудын тоо цөөрч машины худалдан авалт багассан учир Adlerwerke арай хямд машин бүтээхээр шийдсэн байна. Яг энэ үед Ганс Густав Рёр хэмээх машины дизайнер Adlerwerke компанид өөрийн ажиллах хүчийг санал болгосон байна. Ингээд л тэр "Adler Trumpf" машиныг зохион бүтээсэн юм. Хямд энгийн машин олны анхаарлыг маш ихээр татах болсон аж. 1932 оноос эхлэн энэхүү хүлгийг олон тоогоор үйлдвэрлэх болжээ. Машины урт нь 2825мм, дугуйны суурь нь 415см, өргөн нь 160см, өндөр нь 158см байсан байна.



Adler Trumpf нь 4 цилиндртэй, усан сэрүүцүүлэгчтэй хөдөлгүүртэй байсан аж. 3400 эргэлтийн дараа машины хүч 48 морины хүчин чадалтай болж нэмэгддэг байсан нь 750 кг жинтэй хүлгийг 32 секундэд 80км/цаг хүртэл хурдлах боломжийг олгож байсан байна. Үүнээс гадна Adler Trumpf-ын хамгийн гол онцлог, давуу тал нь түүний үнэ байсан юм. 1932 оны үед 950 долларын үнэтэй худалдаалагдаж байжээ. Энэ нь Америкийн Фордоос хямд байсан ч Фордыг бодвол шинэлэг, загварлаг харагдаж байсан байна.
1934 оноос эхлэн энэхүү машиныг худалдаж авах хүмүүсийн тоо ихсэж их хэмэжээгээр үйлдвэрлэх болсон бөгөөд Вольксвагены өвөг гэж хэлэхэд болно. 1936 оноос өмнө 7003 хүлгиийг үйлдвэрлэн гаргасан бол 1936-1938 оны хооронд 18600 ширхэгийг үйлдвэрлэн гаргаж байжээ.

1934 онд Adler Trumpf-ын жижигссэн загвар болох "Adler Trumpf Junior" загварыг бий болгосон байна. 25 морины хүчин чадалтай, 100км\цаг хурдалж чадах энэхүү хүлэг 100км-д 9 литр бензин зарцуулдаг байсан бөгөөд үнийн хувьд бүр ч хямд байсан байна. Юниорын урт нь 386см, өргөн нь 146см байжээ.



Харин “Кавказд болсон явдал” кинонд "Adler Trumpf Junior" машин байсан хэмээн үзэж байжээ. Ийм жижиг хэмжээтэй хүлгэнд Маргунов битгий хэл Вицинд ч суухад бэрх байх байсан болов уу. Ингээд эцсийн эцэст хөшөөн дээр нь очиж хэмжилт хийхэд энэ нь Юниор ч биш, Adler Trumpf ч биш, харин Volkswagen Cabriolet болох нь тогтоогдсон юм.

Энэхүү кинонд тоглосон "Volkswagen Cabriolet" одоог хүртэл байгаа бөгөөд Никулины хүү дахин сэргээн засварлуулахаар Ломаковскийн музейд шилжүүлсэн байна.



Видео


"Кавказд болсон явдал" -киног бүрэн эхээр нь ЭНД дарж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()