Honda Accord-ын шинэ эрин

2012 оны 10-р сарын 3-нд Honda-ийнхан суудлын тэрэгний 9 дэхь үе болох Honda Accord-ын шинэхэн концепцыг танилцуулж шоу хийсэн билээ. Тэгвэл энэхүү концепц ажил хэрэг болж “Honda Accord” худалдаанд гарсан байна. Honda Accord-ын шинэ загвар нь өмнөх загварууд шигээ Европ болон АНУ-ын зах зээл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй гэнэ. Тиймээс Honda Accord-ыг хэн ч унаж болох юм байна.
Honda Accord-ын шинэ эрин

Accord-ын гадаад өнгө үзэмж нь ерөнхийөө Америк загвартай бөгөөд дугуй LED гэрэлтэй, цонхных нь дор ташуу зураасууд байгаа нь гадаад үзэмжийг нь илүү чимэглэж өгч байна.



Түүний хэмжээ нь ч гэсэн өөрчлөгджээ. Тэрээр 134мм-ээр урт, 10мм-ээр өргөн, 25мм-ээр өндөр болсон байна. Урт нь нэмэгдсэн учир дугуйны суурь мөн нэмэгдэж 2775мм болжээ.



Салоны хувьд тийм ч тансаг биш энгийн л загвартай хэдий ч материалын хувьд чанартай. Хяналтын самбарыг харахад амар бөгөөд жолоо дээр байгаа товчлуурууд бүгд гэрэлтүүлэгтэй аж.



Урд суудлууд нэлээд өргөн юм байна. Арын суудлын зорчигчдыг Япончууд мартсангүй. Хөл тавих зай ихтэй, шил нь нарнаас хамгаалсан, суудал нь дороосоо халдаг гээд тав тухыг эрхэмлэгчдэд нэлээд тохиромжтой аж. Sport төрөлд нь 18 дюймийн диск болон тогтворжуулагч байх хэдий ч суудал нь тохиргоогүй байх юм байна. Мөн Executive төрлөө бодвол илүү хатуу байх аж.



Баруун талын толинд Lane Watch системийн камерыг байрлуулсан бөгөөд баруун тийшээ эргэх дохио өгөхөд баруун талыг тань дэлгэцэн дээр харуулж өгөх юм байна.



Давхар хөдөлгүүртэй унжлагын хүндрэлээс болж илүү хялбар Макферсоныг хийсэн байна.



Executive төрлийн 2.4 мотортой 180 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй Honda-ийн хувьд замын доргилт, тэгш бус гадаргуу нь мэдэгдэх болно. Харин томоохон бартаанууд мэдэгдэхгүй аж.



Хэдийгээр зөөлөн жолоотой ч дугуйгаа үргэлж мэдрэх юм байна. Хөдөлгүүр нь бага багаар хурдаа авдаг. 4000 эргэлтийн дараа хөдөлгүүрийн чимээ салонд мэдэгдэж эхэлнэ. Урд талын шилнүүд зузаан болсны ачаар машины дотор дуу чимээ намссан аж.



SPORT төрөл нь бага зэргийн хатуу юм байна. Мөн жолоо нь илүү хурц. Өөр зүйл дээр ялгарах онцлог үгүй.



Харин V6 3.5 мотортой 280 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй нь хэд хэдэн цилиндрийг унтраах боломжтой системтэй аж. Мөн энэхүү хөдөлгүүр нь автомат 6 араатай хослон ажилдаг байна. Drive хөдөлгүүрийг залгахад 6-р араанд шилжиж, хөдөлгүүр хэд хэдэн цилиндрийг унтраадаг аж. Хэд хэдэн удаа хаз өгөхөд хурд илт нэмэгдэнэ.



Аккорд бусдыгаа бодвол илүү тайван, намуун явдаг байна. Мэдээж энэ нь оврын хэмжээтэй хамааралтай биз.



Аккордын гол өрсөлдөгчид нь “Toyota Camry” болон “Hyundai Sonata” юм. Шинэхэн Аккордын үнэ одоогийн байдлаар тогтоогдоогүй байгаа гэнэ.





Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()