Женнифер Лопесын хамгийн шилдэг 10 гоёл

Интернэтийн хэрэглэгчид алдарт дуучин Женнифер Лопес (Jennifer Lopez)-ын хамгийн сайхан, хамгийн шилдэг гоёлуудыг шалгаруулсан байна. Тэгвэл энэхүү шалгаруулалтын үр дүнг хүлээн авцгаая. Харин та өөрийн санал бодлоо хуваалцаарай. Та эдгээр хүмүүстэй санал нэгдэж байна уу?...
Женнифер Лопесын хамгийн шилдэг 10 гоёл

1-р байр: Marchesa-ын даашинз
Уншигчдын үнэлгээ: 1 супер – 10 аймшигтай
5 5 2 6 3 5 8 2 2 8 7 4 1 4 4 5 4 3 10 1 3 5 1 10 2 3 10 1 9 3 6 10 3

Хэрвээ чамин тансаг байдлын талаас нь үзвэл энэхүү даашинз нь гялалзсан бус харин илүү нууцлаг байх ёстой болов уу. Алтлаг өнгө нь үргэлж хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Гэсэн хэдий ч цагийг нь олж өмсөөгүй энэхүү даашинз нь яг л хөшиг мэт харагдах биз. Харин Женнифер энэхүү байдлыг үл тоодог учир хааяахан хэтрүүлчих гээд л байдаг байна.



Хамгийн эхний шүүмж нь даашинзны өгзөг хэт бариун байгаа явдал юм. Энэ нь л даашинзны гол утга учрыг алдагдуулж байна. Тиймээс Лопесын галбир яг л гурвалжин мэт харагдаж байна. Бидний мэдэхэд Лопес бэлхүүстэй л баймаар юм. Түүний бэлхүүс хаачаа вэ? Энэ даашинзыг өмссөнөөр түүний өгзөг л их мэдэгдэж байна.



Харин банзал нь өндөр суудалтай байгаа бөгөөд нуруунааас бүсээр тусгаарлагдсан байна. Энэхүү өндөр суудал нь түүний өгзөгний хэмжээг хэт том болгож харагдуулж байгаа аж.

Тиймээс банзалыг арай доош буулгаж, нурууг нь ил гаргаснаар өгзгийг тийм ч их барихгүй учир галбир нь илүү таатай харагдах байсан болов уу.

Даашинзыг Женниферын хэмжээгээр оёсон нь мэдээж. Гэсэн хэдий ч банзал хэзээ ч бэлхүүс рүү шигдсэн байх ёсгүй. Мөн нуруу нь онгорхой үед илүүдэл өөх байх ёсгүй билээ. Харин дээд талынх нь хувьд хэлэх үг алга.



2-р байр
: Lanvin банзал болон үл мэдэгдэх топ
Уншигчдын үнэлгээ: 4 4 3 3 6 8 7 7 7 10 10 10 6 5 8 8 8 10 9 8 7 1 8 8 9 3 8

Ийм төрлийн хувцаснууд хөлд орооцолдож та хаана гишгэхээ мэдэхгүй байсаар бүдэрдэг.



Топ болон урт банзал нь хэдийгээр нүдэнд тусаж байгаа ч тэр дороо л мартагддаг.



Женнифер өөр дээрээ гялалзсан болгоныг зүүх дуртай бололтой. Аварга бугуйвч, бөгж, гялалзсан банзал болон углааш. Мөн энэхүү оноос нь ихээхэн муугаар нөлөөлжээ.



3-р байр: Temperley London даашинз
Уншигчдын үнэлгээ: 2 3 1 2 7 2 2 4 1 1 2 5 9 7 1 3 3 6 2 4 2 5 6 3 2 9 2 2 2 3 4 6

Өөлөх юмгүй гайхалтай классик загварын даашинз мэт харагдана. Бөс даавуугаар сэтгэлд нийцсэн даашинзыг урлах нь оёдолчин бүрийн чадах зүйл биш.



Зурагнаас харахад энэхүү бариу даашинз биеийн хэлбэрт нь гайхалтай таарч байна. Хэдийгээр бага зэрэг дээш, доош гүйж байгаа ч урт нь нэг л хэвэндээ байгаа бололтой.

Гэхдээ энэхүү даашинз ард талаасаа ямар харагдаж байгааг нь бид мэдэхгүй нь. Харин харамсалтай нь зузаан ултай гутал нь хөлийг урт харагдуулах бус харин ч өргөн харагдуулдаг байна.



4-р байр: Michael Kors даашинз.
Уншигчдын үнэлгээ: 3 6 6 4 1 4 4 5 6 5 6 5 5 6 3 5 2 3 2 7 8 2 8 1 7 3 9 1

Хэрвээ даашинзны харьцааг ярих юм бол энэхүү даашинзны харьцаа яг таарсан бололтой. Энэ даашинзыг өмссөнөөр Женнифер өөрийн тачаангуй байдлыг ч илэрхийлж чадсан байна.



Гэсэн хэдий ч цээж нь хэтэрхий онгорхой, банзал нь мөн дээр байгаа учир өгзгийг том болгож харагдуулж байна.



Өнгөний сонголтыг маш зөв хийсэн бөгөөд энэ нь Женниферийг илүү өнгөлөг харагдуулж байгаа аж.



Харамсалтай нь энэхүү гайхамшгийг хэт их улбар шар өнгийг давамгайлсан нүүр будалт болон үсний засалт нь баллачихсан юм.



5-р байр: Maria Lucia Hohan даашинз

Даашинзны загвар нь ямар ч галбиртай хүнд тохирох бөгөөд танд зөвхөн тохирсон дотуур хувцсыг сонгох л үлдэж байна. Мөн үүнээс гадна нүүр будалтандаа ихээхэн анхаарах хэрэгтэй.



Энэ бол Женнифер шүү дээ. Тэр үргэлж биднийг гайхшруулах болно.



Хэн түүнд энэхүү дотуур хувцсыг сонгож өгсөн юм бол оо? Мөн үүнээс гадна түүний гутал тохироогүй мэт санагдана. Уг нь нэлээд загварлаг гутал байгаа хэдий ч нэг л сонин харагдаж байгаа биз.



Харин одоо банзал доороос гэрэлтэж буй хувцсыг харцгаая. Ийм байдал нь л даашинзны утга учрыг алдагдуулж байна. Таны өмнө оройн зоогтоо бэлдэж амжаагүй гэрийн эзэгтэй зогсож байна. Ийнхүү хандах хандлага нь даашинзны үнэ цэнийг буулгаж, бүр үгүй болгож байгаа аж.



Яагаад тод нүүр будалтыг хийсэн нь хачирхалтай. Хэрвээ уруулыг нь тодотгохыг хүссэн бол нүүрний хэлбэрийг нь арай л өөр болгох ёстой байсан болов уу. Харин үүний оронд тэд үсээр нь нүүрийг нь далдалсан байна.



6-р байр:
Armani Prive даашинз
Уншигчдын үнэлгээ: 6 1 5 1 2 1 6 9 3 3 2 6 3 1 1 7 1 10 3 4 1 4 7 6 4 1 1 7

Даашинзны зөвхөн нэг тал нь сайхан харагдаж байна.



Харин мэргэжлийн стилист бол даашинзны оноосыг нөгөө талд нь хийх байсан болов уу.



Лопесын галбирыг мэдэж байгаа тохиолдолд энэ санааг бодож олоход тийм ч хэцүү биш.



Мөн даашинзны өнгө, загвараас болж Женнифер нэлээд махлаг мэт харагдаж байгаа биз?



Харин хойноосоо бүх зүйл нь маш нягт нямбай харагдаж байна.



Даашинзны эсрэг тал.



7-р байр: Michael Kors комбензон
Уншигчдын үнэлгээ: 8 10 9 9 8 9 9 10 9 9 7 8 10 10 10 10 9 10 8 9 10 5 10 8 10 5 9

Стилистүүд Женниферийн галбиртай ихэд муу ажиллах юм.



Майкл Корс хэлэхдээ: “Женнифер хэрхэн хувцаслахаа мэддэг. Тиймээс ч тэрээр өөртөө тохируулан хувцаслаж чаддаг”- гэж байжээ. Харин энэ худлаа бололтой.



8-р байр: Emilio Pucci даашинз
Уншигчдын үнэлгээ: 7 7 4 8 10 1 6 1 3 5 5 1 8 2 7 8 2 3 7 10 4 3 5 5 7 6 2 4

Харин энэхүү даашинз Женниферын тэмцэгч зан чанарыг илэрхийлж байна. Мөн энэхүү даашинз нь түүний өгзөгний хэмжээг багасгаж илүү урт хөлтэй мэт харагдуулж байгаа аж.

Мөн Женнифер зузаан ултай гутланд үнэхээр дуртай бололтой.



Харамсалтай нь бэлхүүс болон хүзүү нь харагдахгүй байна. Гэвч хөл нь урт харагдаж байгаа учир эдгээр зүйлүүд тэгэж их нүдэнд тусахгүй байгаа аж.



9-р байр: Zuhair Murad даашинз
Уншигчдын үнэлгээ: 1 2 8 7 5 3 1 1 3 2 1 1 1 2 2 2 2 2 1 1 5 3 1 7 1 1 6 4 5 4 6 5

Тэд Женниферын арьсны өнгөтэй ижил даавууг сонгож, даашинзыг хийжээ.



Бүх талаас нь даашинз гайхалтай харагдаж байна.



Даашинзны оноосыг илүү дэгжин хийж болох байсан болов уу.



Харин даашинз дээш, доош гүйхгүй байгаа нь бахархууштай.



10-р байр: Versace даашинз
Уншигчдын үнэлгээ: 10 8 10 10 9 10 10 10 10 10 10 8 4 8 9 9 9 10 8 10 5 9 4 3 9 5 7 10

Ийм төрлийн даашинзууд Женниферийн галбирт төдийлөн тохирохгүй. Хаа нэгтээгээс ямар нэг зүйл заавал гарах болно.





Хэтэрхий бариун байсан бололтой.



Энэхүү даашинзыг тоглолтонд зориулан сонгосон болов уу. Тайзан дээрээс эдгээр асуудлууд тийм ч тод харагдахгүй байх.



InStyle сэтгүүл түүний ийнхүү асуудалтай хувцаснуудыг хамгийн шилдэг гоёлд багтаасан нь хачирхалтай. Мөн нүүр будалтын хувьд тэд мөн л хамгийн мууг нь сонгон байршуулжээ. Үнэн хэрэгтээ Женнифер хаана, хэрхэн, яаж будахаа мэддэг хүн шүү дээ.

Ингээд хамгийн их олны анхаарлыг татсан даашинзныхан талаар InStyle сэтгүүл мартсангүй.



Нэг хараад л дахин хэзээ ч энэ даашинзыг мартахгүй болов уу.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()