МЭДЭГДЭЛ

2013-02-08, 18:37
3,966
Бодь групп нь 1993 оноос хойш банк санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгө зэрэг бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй жилийн түүхтэй, Монгол улсын хөгжилд өөрсдийн  хувь нэмэрээ оруулж, улс орны эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж ирсэн, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг үндэсний тэргүүлэгч компани билээ. 
МЭДЭГДЭЛ

Манай группын хэмжээнд 3000 гаруй ажилтан, албан хаагчид болон тэдгээрийн гэр бүл, аж амьдралаа тус компанитай холбон улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан сэтгэл хангалуун ажиллан амьдарч байна.

Гэтэл сүүлийн үед МИАТ ХК-ний асуудалтай холбогдуулан манай компаний тухай олон нийтэд илт буруугаар ойлгуулахыг хичээсэн, гэм буруутай мэт харагдуулахыг оролдсон, компанийн удирдах албан тушаалтнуудын нэр хүндэд халдаж, дайрч давшилсан гүтгэсэн агуулга бүхий буруу ташаа мэдээ, мэдээллүүд олон нийтэд цацагдах боллоо.

Эдгээр мэдээлэл нь сэтгүүл зүйн ёс зүйг үл тоомсорлосон, өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан бодит мэдээллийг илт гуйвуулан олон нийтэд хүргэж байгаагийн илрэл бөгөөд олон нийт, хамтран ажилладаг байгууллага, түнш, харилцагч үйлчлүүлэгч нарын маань дунд эргэлзээ төрүүлж, манай компанийн ажил хэрэг, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймд Бизнесийн салбарт байдаг шударга өрсөлдөөний зарчмыг умартан, хэвлэл мэдээллийн нээлттэй, эрх чөлөөт байдлыг зүй бусаар ашиглаж, манай компаний нэр хүндэд халдсан дээрх мэдээллийг ор үндэсгүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаашид хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зөрчин, сэтгүүлчийн ёс зүйг үл тоомсорлон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан гүтгэлэгийн шинж чанартай хуурамч мэдээлэл тараасан үйлдэл дахин давтагдвал манай компанийн зүгээс хуулийн дагуу арга хэмжээг авах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

БОДЬ ГРУПП.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.