Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Неврологи - гэдэг нь хөгжил, функц, генетик, биохими, физиологи болон тархины эмгэгийг судалдаг шинжлэх ухаан юм. Энэ төрлийн шинжлэх ухаан дэлхий даяар нэлээд тархсан байна. Гэсэн хэдий ч хүний тархины хийдэг бүх үйлдлийг баталгаажуулахад 10 гаруй жил шаардагдах болжээ. Энэ маш хүнд, хэцүү хөдөлмөр юм. Бид энэхүү үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Тиймээс тэдний судалгааны ажлыг хөнгөвчлөхийн тулд тархины ерөнхий загварыг гаргах хэрэгтэй байгаа бөгөөд неврологийн тусламжтайгаар илэрсэн бүх мэдээлэл, үр дүнг бүгдийг нь нэг дор цуглуулж, нэг биет болгох хэрэгтэй юм байна.
“Human Brain Project”-д Европын нийгэмлэгүүд, АНУ, Израйл гэх мэт олон орны эрдэмтэн, судлаачид оролцох аж. Төслийн гол зорилго нь хүний тархины үйл ажиллагааг нэг хүрээнд бататган хийх явдал юм. Магадгүй өвчнийг анагаах өөр нэгэн компьютерыг бий болгож болох юм.
Human Brain Project нь судлаачдын гол суурь болох ёстой. Энэ нь туршилтын явцыг хурдасгах магадлалтай. Хэрвээ үндсэн хэсэгт судалгааны бүх мэдээллийг багтааж чадвал цаашид энэхүү загварыг бусад туршилтанд ашиглаж болно.
Хамгийн анхны хурдасгалын үйл явцад 2,5 жил шаардагдах бөгөөд 2013 оны сүүлээр эхлэх юм байна.
Human Brain Project-ийн зарим нэг туршилтын дүн.
1. Мэдрэлийн эсийн 3D загвар. Цэнхэр өнгөөр идэвхигүй мэдрэлийн эс, улаанаар идэвхитэй мэдрэлийн эсүүдийг тэмдэглэсэн байна.
2. Салангид буй мэдрэлийн эсийн 3D загвар.
3. Компьютерт хэрэгжих 1000 гаруй мэдрэлийн эсийн пирамид.
4. Тархины бор гадарга дээр байрлаж буй мэдрэлийн бүлэг эсүүд. Гэрэл зураг дээр эсийн 50%-ийг харуулсан байна.
5. Мэдрэлийн эсийн гадаргуу.
6. Цэнхэр өнгөөр эсийн цөм, шар өнгөөр мэдрэлийн эсийн үйл ажиллагааг тэмдэглэсэн бйна.
7. Мэдрэлийн системийн чип. Энэхүү чипд 384 мэдрэлийн эс, 1000 гаруй мэдрэлийн эсийн хобоосууд байгаа бөгөөд тархинаас 100 мянга дахин илүү хурдтай ажиллах гэнэ. Магадгүй энэ супер компьютерын суурь болох бололтой. Энэхүү чипийг Германы Гейделбергын Их Сургуулийн эрдэмтэд мэргэжилтэнгүүд хийжээ.
8. Мэдрэлийн эсийн чипийн загвар.
9. SpiNNaker самбар. 48 зангилаатай, 864 процессорын ARM цөмтэй энэхүү самбар нь зөгийний тархины үйл ажиллагааг ч судлаж чадах гэнэ. Энэхүү системийн хүчин чадал нь хэд хэдэн SpiNNaker нийлүүлсэнтэй тэнцэх болов уу.