Дэлхийн алдартнууд хэрхэн гарын үсгээ ашигладаг байсан бэ?

Тив дэлхийд хийсэн бүтээсэн зүйл ихтэй алдартнуудыг гадаад төрх, хийж байсан бүтээл, гавъяа шагналаар нь хүн бүр мэддэг. Тэгвэл зарим нэг алдартнууд өөрсдийн гарын үсэгнээс тодорхой хэмжээний үр ашгийг олдог байжээ. Тэнд ямар үед, хаана гарын үсгийнхээ үнэ цэнэтэйг мэдэрсэн тухай сонирхоцгооё.
Дэлхийн алдартнууд хэрхэн гарын үсгээ ашигладаг байсан бэ?

1. Пабло Пикассо
Бас нэгэн алдарт зураач бол Пабло Пикассо юм. Тэрээр цайны газар төлбөрөө төлөхийн тулд гарын үсэг зурдаг байсан байна. Паблогийн байнгын өдрийн хоолоо иддэг нэгэн рестораны захирал түүнийг амны цаасан дээр нэг зураг зураад өгөөч гэхэд тэрээр: “Би зөвхөн идсэн хоолныхоо хөлсийг л өгөх гэсэн юм. Би рестораныг авахыг хүсэхгүй байна” -хэмээн хэлжээ. Тиймээс зарим нэг алдартай хүмүүс энэ мэтчлэн гарын үсгээрээ хоол худалдан авч иддэг байсан байна.



2. Жо Ди Мажио
Алдарт бейсболчин Жо Ди Мажио бөмбөлөг, хувцас болон цаасан дээр гарын үсгээ хамаагүй зурж өгдөг байжээ. Харин гэр ахуйн хэрэгсэл дээр тэр онцгой тохиолдолд гарын үсгээ зурж өгдөг байсан бөгөөд түүний гарын үсэгтэй ахуйн хэрэгсэл ховорхон тохиолдол юм. Тиймээс ч Жо-гийн гарын үсэгтэй ахуйн хэрэгсэл маш өндөр үнэд хүрч байжээ.



3. Сальвадор Дали
Сальвадор Дали маш алдартай зураач байсан билээ. Тэрээр хөгшрөөд зургаа зурж чадахгүй болсныхоо дараа гарын үсгээ хэд хэдэн зургийн цаасан дээр бичжээ. Хожим нь тэр гарын үсгээ 40 доллараар зардаг байсан байна. Үүнээс болоод түүний зургуудыг хуурамчаар үйлдэн зарах болжээ. Дали түүний зургуудыг юунд ашиглаж байгааг мэдэж байсан болов уу.



4. Нил Армстронг
Нил Армстронгыг саран дээр буусан анхны хүн гэдгээр хүн бүхэн дурсах биз. Гэсэн хэдий ч 1960 оны үед тэрээр энгийн сансрын нисгэгч байсан бөгөөд төдийлөн их орлоготой байсангүй. Харин тэрээр сансарт нисэхийн өмнө бүтэн сар тусгаарлагдсан бөгөөд энэ үедээ хаа сайгүй гарын үсэг зурж, сансрын холбогдолтой зүйлсийг бичиж байсан байна. Тэдний нислэг 1969 оны 7 сарын 16-нд эхлэх байжээ. Нил тэдгээр гар бичмэл, гарын үсэг зурсан эд зүйлсээ гэртээ илгээсэн байна. Хэрвээ сансарт нисэхэд ямар нэгэн осол гарсан бол нисэгчдийн гэр бүл эд зүйлсийг өндөр үнээр зарж, хангалттай хэмжээний мөнгө олох байсан биз ээ. Одоо ч түүний тэдгээр зүйлс үнэ цэнэтэй байгаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()