Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Mersedes-Benz” компанийн “Pre-Safe” системтэй адил 9 ширхэг хамгаалагчтай гэнэ. Машины дотоод заслын хувьд цэвэр арьс болон модыг оролцуулан хийсэн байна. Жолоочийн суудал нэлээд хэдэн тохируулгатай бөгөөд үүний дүнд жолооч тухтай явж болохоос гадна зорчигчийн суудал хүртэл тохируулгатай гэнэ. Харин жолоон дээр хөгжмийн тохируулга байгаа учир жолооноосоо анхаарлаа салгалгүйгээр хүссэн дуугаа сольж, тавьж болох юм байна.
Дугуйн суурь нь том учраас арын суудлын зорчигчдод тухтай явах боломжийг олгоно. Суудлын өмнө байгаа дэлгэц нь урт замыг уйдалгүй туулахад нөлөөлөх бөгөөд дуу намсгагч нь таны тав тухыг алдагдуулахгүй байхад туслана. Одоогийн байдлаар Kia 3.8 мотортой 290 морины хүчин чадалтай хөдөлгүүрийг л санал болгож байгаа гэнэ. Гэсэн хэдий ч энэхүү хөдөлгүүр мөн ихэд мэдрэмтгий бөгөөд бага зэрэг хаз өгөхөд л хурдаа авч, жолоогоо үл ялиг эргүүлэхэд л таны чиглэл өөрчлөгдөх юм байна. 8 араатай энэхүү хүлгийн хурдыг нэмэхэд аажмаар хурдаа нэмдэг бөгөөд харин багасахдаа арай л удаан гэнэ.
Спорт горимоор явахад машины хэмжээ маш бага мэт санагдах боловч эргэлтийн үеэр хурдан явсан тохиолдолд нааш цааш гулгаж том мэт санагдана. Тиймээс шулуун зам дээр илүү их тухтай явах боломжтой бөгөөд 7.3 секундын дотор хурдаа авдаг нь бахархууштай.
Санал асуулгын үеэр машины талаар гомдол огт гараагүй байна. Солонгосчууд Quoris-ыг BMW 5 болон Mercedes E-ийн өрсөлдөгч хэмээн үзэж байгаа гэнэ. Үнэхээр өрсөлдөхүйц энэхүү хүлэгт 5 жилийн баталгаат хугацаа өгч байгаа бөгөөд үнийн хувьд 66,000 доллар юм байна.