Испаний шилдэг зоог

2013-01-30, 01:32
23,823
Улс орон бүрт өөрийн гэсэн уламжлалт үндэсний хоол, амттан байдаг. Испани үндэстэнгүүд паэла болон морселиас гадна Хамон (Hamon) буюу давсалсан гахайн шийрээрээ алдартай гэнэ. Энэхүү хоол бүр Ромын байлдан дагууллатын үеэс л алдартай байсан байна. Ингээд энэхүү хоолны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцацгаая.
Испаний шилдэг зоог

Зорсон гахайн шийрийг Испанийн бараг бүхий л газарт зууш маягаар өгдөг. Хамоныг тухайн орны хот, тосгон бүр өөр янзаар хийдэг бөгөөд бүгд өөрийн гэсэн тусгай нууцлаг жортой байдаг байна.

Хамон гэж юу вэ?
Хамон гэдэг нь бараг л Испанийн бүхий л дэлгүүрт зарагдаж байдаг гахайн шийр юм. Эдгээр махнуудыг өлгөчихсөн эсвэл нарийхан хэрчихэд зориулан тусгай саванд хийж зардаг аж.



Хамоны хоёр төрөл байдаг байна. Иберийн хамон болон серраны хамон гэж байдаг аж. Энэ хоёр төрлийн хамоноор хоол хийх нь тухайн гахайн хооллолт, үүлдрээс нь хамаарч өөр байх гэнэ.



Иберийн хамоны үнэ нэлээд өндөр байдаг бөгөөд үүнийг гаргаж авахын тулд гахайг зөвхөн царсны боргоцойгоор хооллодог байна. Ийм гахайн махны үнэ 1кг нь 200 орчим евро хүрдэг аж. Ийм хамоныг Испанийн томоохон язгууртнууд зооглодог байна.



Тансаг хамоныг маш их оливын тостой, царсны боргоцойтой газар хийж болно. Харин гахайнуудыг модны үндсийг ухахаас сэргийлж туурайг нь зүсдэг бөгөөд ингэсэн тохиолдолд газар малтах их хэцүү байдаг аж.



Хамон хийх арга
Хамгийн шилдэг хамоныг хийхийн тулд 10 сарын 15-аас 2-р сарын 15-ны хооронд тусгай дэглэмээр гахайнуудыг хооллодог байна.



3-р сарын 31-ий дотор гахайгаа нядалдаг байна. Гахайг нядлах гэдэг нядалгааны ажилтны ур чадварыг шаардсан хэрэг болдог бөгөөд нядлах зуураа л хэрэгтэй, хэрэггүй зүйлийг нь ялгах шаардлагатай болдог аж.

Юуны түрүүнд шинэхэн шийрийг давсалдаг юм байна. Харин давслах хугацаа нь тухайн орны цаг агаарын байдлаас хамаарч өөр өөр байдаг аж. Өмнө нь 2 кг махыг хоёр хоног л давсалдаг байсан бол одоо ганцхан хоног давсалдаг болсоноор орчин үеийн хамон давс султай болсон байна.



Давсыг нь угааж хэд хоногийн турш сэрүүн чийглэг газар байлгадаг байна. Харин дараа нь илүү өндөр температуртай камерт оруулж хатаадаг аж.

Хамон бэлэн болсон үед гайхалтай сайхан үнэр гардаг байна. Түүнийг зориулалтын саванд хийж нэг, хоёр, гурван жил ч хадгалдаг аж.



Сонирхуулахад
Хамгийн сайн чанарын иберико болон арай хямд серраногоос гадна Испанид делантеро, палето хэмээх гахайн урд хоёр хөлөөр хамон хийдэг байна. Харин хамоны жороор хийсэн гахайн далыг Ломо гэдэг гэнэ.



Испанийн хамонтой ойролцоо хэд хэдэн төрлийн хоол байдаг бөгөөд энэ нь Италийн гахайн мах, утсан гахайн шийр гэх мэт.



Испаничуудын хувьд хамоныг гэрийн эзэгтэй нар өөр өөрийн гэсэн тусгай жороор хийдэг байна.



Хамоноор Испаничууд маш олон төрлийн хоол хийдэг бөгөөд энэ нь тэдний хувьд амттан бус харин амьдралынхан нэг хэсэг юм.









Хамоныг үйлдвэрлэсэн дүүрэг болгоны нэр нь бичээстэй байдаг аж.



Хамоныг олив, улаан лооль, өргөст хэмх, бяслаг, амтлагч гэх мэт зүйлүүдтэй хольж иддэг. Харин нарийхан хэрчсэн хамонтой хамт шарсан төмс өгч халуун хоолонд ч нэмж хийдэг байна.



Зөөлөн хамон хүний биед маш их хэрэгцээтэй. Учир нь энэхүү маханд хүний биед хэрэгтэй өөх тос, эслэг байдаг байна. Тиймээс ч энэхүү махыг Испанид заримдаа зөв хооллолт хэмээн үздэг.







Хамоны тусгай байгууллага байдаг гэнэ. Энэхүү байгууллагыг Хамонерия гэдэг. Энэ нь нэг талаасаа ресторан нөгөө талаасаа дэлгүүр юм байна.



Гахайн шийрээр хийсэн зууш нь бүхий л ресторануудын хоолны цэсний нэг хэсэг аж. Хамоноор хийсэн хамгийн алдартай түргэн хоол нь хавчуургатай талх юм байна. Энэхүү хоол нь бүхий л түргэн хоолны газар зарагддаг гэнэ.

Харин бусад газруудад аль алиныг нь өгдөг.

Үүнийг хийх хамгийн хялбар арга нь нарийхан хэрчсэн хамон, бяслаг болон улаан лоолийг талханд хавчуулах юм.



Шийрнээс махыг нь салгах гэдэг тийм ч хялбар бас таатай ажил биш. Эдгээр хүмүүсийг кортадор хэмээн нэрлэдэг байна.

Нэг талаас энэ нь хамоны чанарыг шалгаж нөгөө талаас кортадорын ур чадварыг шалгасан үйл ажиллагаа болж байгаа аж.

Кортадорын багажинд тусгай нарийн хутга, модон гамбанз буюу хамонер багтана.



Хамоныг босоогоор нь хамонер дээр тавьж махыг нь гарч иртэл бага багаар өөхийг нь зүсэж авна. Гэхдээ 6-7 см-ийн урттай,захаар нь өөхтэй байхаар зүсэх хэрэгтэй.



Харин нарийхан зүсэх боломжгүй болсон үед дахин бүр нарийхан болгож зүсэх хэрэгтэй бөгөөд үлдсэнийг нь шөл гаргахад ашигладаг юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()