Багтаамж - Багаж буюу тээшний савны багтаамжыг литрээр хэмжиж жагсаасан болно.
10. Buick LaCrosse V6, 2013 он
Хамгийн сүүлчийн байр буюу 10-р байранд Buick LaCrosse V6 жагссан байна. Хэрвээ хамгийн загварлаг автомашиныг сонгосон бол энэ машин түрүүлэх байсан биз. Харамсалтай нь өнөөдрийн хувьд хамгийн багтаамжтай машиныг шалгаруулж байгаа билээ. Buick LaCrosse V6 2013-ын ачааны багтаамж нь 376 литр бөгөөд энэ нь 9-р байранд орсон хүлгийн багтаамжнаас нэлээд бага юм байна.
9. Nissan Maxima, 2013 он
Японы Nissan Maxima нь Америкийн "Buick LaCrosse V6" машины багтаамжнаас 25 литрийн илүүгээр буюу 402 литрийн багтаамжтайгаар энэхүү жагсаалтын 9-д багтжээ. Хэрвээ суудлын зайгаар нь үзвэл Америкийн машинд ялагдах байжээ. Nissan Maxima нь VQ V6 хөдөлгүүртэй бөгөөд Nissan-ы төлөөлөгчид дөрвөн хаалгатай спорт машин хэмээн үнэлдэг байна.
8. Honda Accord LX, 2013 он
Honda Accord LX 2013 нь Nissan Maxima 2013-аас 45 литрийн багтаамжаар илүү юм байна. Түүний багтаамж нь нэлээд боломжийн 447 литр аж. Шинэхэн загвар нь нэлээд богиноссон мэт харагдаж байгаа ч ачаа нь нэлээд том болсон бололтой. Ихэнхи суудлын тэргүүд 4 цилиндртэй байдаг бол Honda Accord нь 2,4 мотор болон 4 литрийн цилиндрийг санал болгож байгаа юм байна.
7. Hyundai Genesis Sedan, 2013 он
Hyundai Genesis Sedan нь ердөө л 3 литрийн илүүтэйгээр Honda Accord LX 2013-ын урд явж байгаа юм байна. Энэхүү машин зөвхөн гадаад үзэмж, багтаамжаараа ялгараад зогсохгүй 3.8 мотортой V6 хөдөлгүүр эсвэл 5.0 мотор V8 хөдөлгүүртэйгээрээ гайхуулах боломжтой юм байна. Хоёр хөдөлгүүр нь хоёулаа 8 араатай аж.
6. Volkswagen Passat, 2013 он
Ямар ч автомашины жагсаалтанд Герман машин багтахгүй байна гэж үгүй. Энэхүү загварын багтаамж нь ерөнхийдөө Hyundai Genesis-ийн багтаамжтай ойролцоо юм байна. Гэсэн хэдий ч солонгосын тэргийг бодоход үүнийг барихад маш уйтгартай байдаг гэнэ. Харин Volkswagen Passat дизель хөдөлгүүртэйгээрээ Америкчуудыг баярлуулж байгаа аж. Тэрээр 2.0 мотор TDI-агрегаттай бөгөөд 140 морины хүчин чадалтай гэнэ.
5. Toyota Avalon V6, 2013 он
Хамгийн их багтаамжтай хэмээх тэмцээний өрсөлдөөнд бас нэгэн Японы тэрэг багтсан нь Toyota Avalon V6 юм. Энэхүү дундаж суудлын тэргийн багтаамж нь 453 литр юм байна. Toyota Avalon V6 гайхалтай загвартайгаас гадна GT86-ын төрөлд багтах бөгөөд Тоёотагийн ерөнхийлөгч Акио Тойодагийн хэлснээр аль болох, тансаг чамин загварыг хийхийг хичээж байгаа гэнэ. Мөн 3.5 мотор V6 агрегаттай аж.
4. Chrysler 300, 2013 он
Chrysler 300 нь бас нэгэн чамин хүлгийн нэг болох нь харагдаж байна. Тэрээр Hyundai Genesis Sedan 2013-тай илүү ойролцоо бөгөөд 462 литрийн багтаамжтай аж. Гэсэн хэдий ч Chrysler 300-ийн хөдөлгүүр нь солонгос шиг хүчтэй биш бололтой. 6 цилиндртэй нь 292 морины хүчтэй бол, 8 цилиндрийн HEMI нь 363 морины хүчтэй юм байна. Гуравт багтахад ялимгүй жаахан дутсан байна.
3. Dodge Charger, 2013 он
За ингээд хүрэл медалийн эзнээр Dodge Charger шалгарсан байна. Chrysler 300 болон Dodge Charger-ын хооронд төдийлөн их ялгаа үгүй боловч багтаамжаараа өөр байсан нь ихэд гайхалтай. Гэсэн хэдий ч ердөө л 5 литрийн зөрүүгээр Dodge Charger 3-р байранд багтсан байна.
2. Chevrolet Impala 2013
Багтаамжны үүднээс ярихад тэрээр бусад машинд бараг гүйцэгдэхээргүй 527 литрийн нэлээд том багтаамжтай юм байна. Гэсэн хэдий ч Impala удаан хугацааны турш шинэлэг байхгүй нь бололтой. 2014 онд өөр нэгэн шинэхэн загварыг гаргах боловч тэр нь багтаамжаараа арай бага болох аж. Тиймээс л Impala хэзээд хамгийн их багтаамжтай машины тоонд багтсаар л байх болов уу.
1. Ford Taurus 2013
Тэргүүн байранд Ford Taurus 2013 шалгарчээ. 560 гаруй литрийн багтаамжтай энэхүү хүлгийн зохион бүтээгчид машины багтаамжинд нэлээд анхаарлаа хандуулсан аж. Хэрвээ дотор салоны багтаамжаар нь авч үзвэл бараг л хамгийн жижигт нь багтах биз. Худалдан авагчдад гурван төрлийн хөдөлгүүртэйг санал болгож байгаа аж. Үүнд 3.5 мотортой, 288 морины хүчин чадалтай V6 хөдөлгүүр. Харин хэмнэхийг эрмэлзэж буй худалдан авагчдад зориулан 2.0 мотортой EcoBoost-ыг санал бологож байгаа гэнэ. Харин галзуу мэт давхих дуртай хүмүүст зориулан 365 морины хүчин чадалтай хүлгийг санал болгож байгаа юм байна.