Ралли Дакар 2013

2013-01-22, 22:06
20,131
34 дэх удаагийн Ралли Дакар (Dakar Rally) тэмцээн 1-р сарын 19-нд Өмнөд Америкт болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн тав дахь удаагаа дараалан Өмнөд Америкт болж байгаа бөгөөд энэ удаад 50 гаруй орны тамирчид оролцож, ур чадвараа сорьсон байна. Нийт туулах замын урт 13 км орчим гэнэ. Тэмцээн 1-р сарын 5-нд Лимээс эхэлж, өнгөрсөн Бямба гаригт буюу 1 сарын 19-нд Сантьяго-д дууссан байна. Харин 20-нд ялагчдын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болжээ. Тэмцээнд 400 орчим төрлийн хүлгүүд оролцсон байна.
Ралли Дакар 2013

1. Сальвадрын тамирчин Хорхе Агилар тэмцээний 6-р үе шатанд өрсөлдөж байна. Чили, Каламой. 1-р сарын 10. (Европын Pressphoto агентлаг)



2. Лусио Альварес 1-р сарын 14-нд болсон тэмцээний 9-р үе шатны үеэр. Аргентин, Тукумана (Шон Боттерилл/Getty Images)



3. 1-р сарын 5-нд тэмцээн эхлэхийн өмнө Перугийн тамирчин Франциско Леон \баруун\ “Би Перу-д хайртай” хэмээх тугийг барьж байна. (Карел Наварро/Associated Press)



4. Америкийн тамирчин Робби Гордон энэхүү тэмцээнд Hummer унаж оролцжээ. (Эрнесто Бенавидес/AFP/Getty Images)



5. Перугийн дэмжигчид. (Эрнесто Бенавидес/AFP/Getty Images)



6. Францын Дэвид Касто тэмцээний 2-р үе шатанд оролцож байгаа бөгөөд 2-р шат 1-р сарын 6-нд Пискод болсон байна. Тэрээр “Yamaha” унасан байгаа аж. (Франк Файф/AFP/Getty Images)



7. Оросын тамирчин Владимир Васильев 3-р шатанд буюу 1-р сарын 7-нд Наска цөлд явж байхдаа осолдсон байна. (Европын Pressphoto агентлаг)



8. Бэн Грэбхем тэмцээний 2-р үе шатанд. (Шон Боттерилл/Getty Images)



9. Францын дэмжигч хойгуур нь өнгөрч буй Францын тамирчин Ронана Шабо болон түүний ачааны машины өмнө зургаа авахуулж байна. (Жеки Наэгелен/Reuters)



10. Аргентины тамирчин Лусио Альварес тэмцээний 6 дахь шатны үеэр элсэн манхнаас гарахыг хичээж байна. Чили, Арико болон Каламо нарын хооронд. 1-р сарын 10. (Фредерик Ле Флоч/Dakar Rally)



11. Амралтын өдрөө машинаа янзалж байна. Аргентин, Сан-Мигель-де-Тукуман (Европын Pressphoto агентлаг)



12. Тэмцээнд оролцогчид эхний шөнөөс эхлэн машинуудаа янзалж эхэлжээ. (Шон Боттерилл/Getty Images)



13. “Buggy” багын гишүүн Карлос Сайнс тэмцээний 3-р шатны үеэр. (Шон Боттерилл/Getty Images)



14. Робби Гордоны машин 4 шатанд осолдсон байна. (Франк Файф/AFP/Getty Images)



15. Өрсөлдөгчид. (Франк Файф/AFP/Getty Images)



16. Чилигийн тамирчин Клаудио Родригес “Honda” мотоциклээ унасаар 2-р шатанд оржээ. (Жеки Наэгелен/Reuters)



17. Испаний тамирчин Жерар Фаррес Гуэль \зүүн гар талд\ болон Испанийн тамирчин Элдер Родригес нар амралтынхаа үеэр. (Виктор Кайвано/Associated Press)



18. Францын тамирчин Винсент Гуйндани тэмцээний 9-р шатанд. Аргентин, Сан-Мигель-де-Тукумана. (Джеки Наэгелен/Reuters)



19. Гильерме Спинелли хэмээх Бразилийн тамирчин 8-р шатанд. Аргентин, Сальта болон Тукуманы хооронд. (Франк Файф/AFP/Getty Images)



20. Амралтынхаа үеэр тэмцээний оролцогч машинаа цэвэрлэж байна. (Европын Pressphoto)



21. Бразилийн тамирчин Гильерме Спинеллиийн машин голд гацсан бол, өөр нэг тамирчны мотоциклыг нисдэг тэргээр гол гаргаж байна. (Франк Файф/AFP/Getty Images)



22. Хоёрдугаар шат эхлэхийн өмнө. (Франк Файф/AFP/Getty Images)



23. Францын тамирчин Томас Буржен 6-р шатанд оролцож байсан боловч гэнэтийн ослоор тэмцээний 7-р шатанд амиа алдсан харамсалтай хэрэг болжээ. (Виктор Кайвано/Associated Press)



24. Тэмцээний дэмжэгчид Буржены дурсгалыг хүндэтгэн 1 минут чимээгүй зогссон байна. Тэрээр цагдаагийн машинтай мөргөлдөж амиа алдсан аж. (Франк Файф/AFP/Getty Images)



25. Нидерландын тамирчин Кис Кулен тэмцээний 8-р үе шатанд дөрвөн дугуйт “Honda”-г унан оролцжээ. (Виктор Кайвано/Associated Press)



26. Тамирчид 6-р шатны даалгавар болох цөл дундуур хурдалсаар. (Виктор Кайвано/Associated Press)



27. Францын тамирчин Стефан Петерхансель тэмцээний 8-р шатанд. (Франк Файф/AFP/Getty Images)



28. 6-р шат эхлэхийн өмнө Робби Гордон болон Келлон Уолч нар амарч байна. (Виктор Кайвано/Associated Press)



29. Тэмцээний 8-р шатанд оролцогч. (Франк Файф/AFP/Getty Images)



30. Цагдаагийн ажилтнууд тэмцээний үеэр зохицуулалт хийж байна. (Иван Альварадо/Reuters)



31. Монголын тамирчин Намчин овогтой Лхамаа тэмцээний 6-р шатанд мотоциклээсээ унасан байна. (Виктор Кайвано/Associated Press)



32. Өмнөд Африкийн тамирчин Жиньель де Вилье \дээр\ болон францын тамирчин Ронан Шабо нар 9-р шатанд өрсөлдөж байна. ( Европын Pressphoto агентлаг)



33. Испанийн тамирчин Жоан Барреда Борт. (Виктор Кайвано/Associated Press)



34. Ронан Шабо болон Жилль Пиллот нар 9-р шатны үеэр гол гатлан явж байна. (Виктор Кайвано/Associated Press)



35. Өмнөд Африкийн Риаан Ван Никерк 5-р шатны үеэр. (Джеки Наэгелен/Reuters)



36. Ралли Дакарын оролцогч 4-р шатны үеэр. (Франк Файф/AFP/Getty Images)



Бонус фото.













































































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()