BMW M5 хүлэг

2011 оноос эхлэн гарч буй BMW M5 хүлэг хэв маягаа бага зэрэг өөрчилжээ. Өмнө нь энэ хүлэг спортлог загвартай байсан бол энэ удаад түүнийгээ хаяж харин бизнес-класс загвартай болгосон байна. Шинэхэн загвар нь нэлээд тав тухтай болсон бололтой.
BMW M5 хүлэг

Жолоочийг тав тухтай суудал хүлээж байна. Ялангуяа суудлын дээд талыг тохируулахад илүү хялбар болсон байна. Мөн одоогийн М5-ыг өмнөх М5-тай харьцуулбал ямар нэг өнцөггүй илүү тухтай болсныг мэдрэх болно. Дотор салон нь саруулхан бөгөөд хөдөлгүүрийн дуу чимээ дотор огт сонсогдохгүй гэнэ.



М5-ын гадаад загвар нь үнэхээр гайхалтай боловч будагны хувьд бага зэрэг дутагдалтай байгаа бололтой. Учир нь бүүдгэр гадарт жижигхэн зураас гарахад л харагддаг юм байна. Хэмнэлттэй хөдөлгүүрийн ачаар М5-ыг хотод төвөггүй унах боломжтой болжээ.



Жолооч явж буй замдаа тохируулан хурдыг нь сонгох боломжтой. Бага зэрэг л хааз дарахад хөдөлгүүр хурдаа авах бөгөөд мөн л хөнгөхөн дарахад л тормозоо авч чаддаг байна.1500 тойрог хийсний дараа машины хурд огцом нэмэгддэг аж.



Жолоодлогын Comfort болон Sport Plus хэмээх төрлүүдээс сонгож болох бөгөөд Sport нь хамгийн тохиромжтой төрөл юм байна.



М5-ын жолооны ард байгаа тохиолдолд та өөрийн баримжаагаар хурдаа тодорхойлж чадахгүй. Учир нь 100км-т хурдтай явсан ч, 200 км хурдтай явсан ч танд адилхан мэдрэмж төрөх болно. Харин энэхүү машин бараг л 2 тонн жинтэй гэнэ.



BMW M5-ыг автомашин уралдааны мэргэжлийн тамирчин ч унаж болно, энгийн нэгэн жолооч ч унаж болох юм байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()