“Белорусийн шөнийн цэнгээний газрын мисс”-ийг тодруулав

2013-01-21, 00:15
21,234
Минск хотноо нийслэлийн шөнийн клубуудын үдэшлэг цэнгээнд хамгийн их хорхойтой бүсгүйчүүдыг сонгожээ. “Geometria” сайт руу ордог хүмүүс хоёр сарын турш 60 бүсгүйгээс хэн нь “Шөнийн цэнгээний газрын мисс” -тэмцээний төгсгөлд шалгарч үлдэхийг шийдэж саналаа өгсөн байна. Ингээд дүн гарч, хамгийн их санал авсан 12 сайхан бүсгүй л финалд шалгарсан бөгөөд эцсийн дүнг тэд тусгай арга хэмжээ зохион байгуулж зарлалаа.
“Белорусийн шөнийн цэнгээний газрын мисс”-ийг тодруулав

Үдэшлэгийн хөтлөгч Андрей Бонд: “Ялахын тулд бүсгүйчүүд өөрийн гадаад төрх төдийгүй дотоод далд чанараа ч дээд зэргээр харуулахыг хичээх ёстой байсан” –хэмээн ярьсан байна.



“Бусад иймэрхүү төрлийн тэмцээнүүдтэй харьцуулах юм бол зохион байгуулалтай, бүх зүйл маш гоё, маш чанартай байсан бөгөөд хоёр өдөр сургуулилсан. Мөн дотуур хувцасныхаа хэмжээг тааруулж өмсөхөөр олон удаа явцгааж байлаа. Тэмцээн болох өдөр бид клубт бүр 5 цагт ирж нүүр будалт хийлгэж хувцсаа өмсөж бэлдсэн”- гэж бүсгүйчүүд сэтгэгдлээ хуваалцсан байна.
 
























Тэмцээнд оролцогчид маань инженер-эдийн засагч, нийгэм судлаач, экологч, аялал жуулчлалын менежер, оёдолчин, барилгын инженер, үйлдвэрийн эзэн, төгөлдөр хуурч, олон улсын харилцааны мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй бүсгүйчүүд байв.

















Эхний гаралтаа хийсний дараа бүсгүйчүүд шүүгч нарт сэтгэл дундуур байв. – “Тэд биднийг харахчгүй байна. Хэн ялах нь аль хэдийн тэмцээн болсон болоогүй тэдний хувьд ойлгомжтой нь илэрхий байна” –хэмээн зарим нь гомдоллож байлаа.

Сонгодог, гэрийн болон секс маягийн гурван төрлийн дотуур хувцасний үзүүлбэр үзүүлэх байв.





























































Бүсгүйчүүдийн үзүүлбэрт өмсөх үдэшлэгний даашинзнуудыг прокатнаас авч хэрэглүүлж байсан бөгөөд нэг даашинз гэхэд л ойролцоогоор 1000 долларын үнэтэй учир, “хэрвээ өсгийгөөрөө чирсэн хойд хормойгоо урж гэмтээн муухай болговол засварын хөлсийг өөрсдөө төлөх болно шүү” -гэж сануулж байсан байна.

















Даашинз болон дотуур хувцастай үзүүлбэр үзүүлэхээс гадна бүсгүйчүүд тэдний хувьд хариулахад эвгүй: “Шөнийн цэнгээний газраар хэр их ордог, бааранд хичнээн төгрөг зарцуулдаг, нэг шөнийн дотор хэдэн клубээр орж амждаг” -гэх мэтийн асуултнуудад хариулах хэрэгтэй болж байлаа.

“Шөнийн цэнгээний газрын мисс бол өлөгчин гичий байх ёстой”- гэж нэгэн оролцогч өөрийн бодлоо хэлж байв.





















3-р байр



2-р байр



Түрүүлсэн бүсгүй 10 сая рубль, халуун оронд очиж амрах эрхийн бичиг, эрдэнийн зүүлт, гоо сайхны болон гутлын салоноор үйлчлүүлэх сертификат, мөн түүнчлэн “Такси” сэтгүүлийн нүүрэнд зориулж зургаа авахуулах эрхээр шагнуулжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()