Аймшигт өвчин

2013-01-20, 03:38
33,543
Лас-Вегасын иргэн Таня Ангус нь акромегали хэмээх аюулт өвчин туссан аж. Түүний биен дэхь өсөлтийн гормон ихэдсэн бөгөөд сүүлийн 12 жилийн туршид тэрээр өсөлт зогсоох эм хайж байгаад нас баржээ. Ингээд энэхүү эмгэнэлт өвчнийг туссан бүсгүй хэрхэн өөрчлөгдсөн болохыг сонирхоцгооё.
Аймшигт өвчин

Таняг 21 нас хүрэхэд түүний өндөр хэвийн 172 сантиметр, жин нь 58 кг байсан бөгөөд бүжиг болон морин спортоор хичээллэж, найз залуутай байсан байна. Гэсэн хэдий ч тэрээр өнчин тархины хавдартай байсан бөгөөд энэхүү хавдар нь өсөлтийн гормонд нөлөөлж өөрчлөлт оруулснаар 34 насандаа тэрээр 210 см, 180 гаруй кг жинтэй болж, дараа нь удалгүй нас барсан байна.



Таня өнчин тархины хавдраа авахуулахын тулд 3 удаа хагалгаанд орж байсан ч эмч нар хавдрыг авч чадаагүй байна. Учир нь хавдар гүрээний тараагуур судсыг ороосон байжээ.



“Анхандаа яагаад жин минь огцом нэмэгдсэнийг би ойлгоогүй. Бас хөл минь томорч, нүүр маань хүртэл томорч эхэлсэн юм. Би өөрийгөө маш азгүйд тооцож гоо сайхны бүтээгдэхүүнд маш их хэмжээний мөнгө зарцуулсан” -хэмээн Таня хэлж байсан байна.



Мөн миний галбир илүү эршүүд болж хоолой маань хүртэл ширүүн, сөөнгө болсон.

Танягийн энэхүү өвчин бүр эцсийн шатандаа орсон бөгөөд дэлхийд ийм тохиолдол гарч байгаагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэр хэзээ ч бууж өгдөггүй байсан бөгөөд байнга л ямар нэг эмчилгээ эрж, хайж эцсийн эцэст сайхан амьдарч чадна гэдэгтээ итгэл дүүрэн байсан байна.



2012 оны 8 сард цусны шинжилгээний хариугаар түүний өсөлтийн гормоны хэмжээ буурсан гэх хариу гарч Танягийн гэр бүлд түүнийг эдгэх магадлалтай гэсэн найдвар бүр их төржээ. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа гормон дахин өсөж эхэлсэн аж. Харамсалтай нь 12 жилийн туршид зогсолтгүй өсөж байсан түүний биеийн өсөлтийг Танягийн зүрх нь дийлж чадалгүй хөөрхий бүсгүй нас баржээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()