Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Мөргөлчид ингэж явахдаа Рупкунд нуурыг гаталдаг юм байна. 1951 онд ээлжит мөргөлийн үеэр Рупкунд нуурын ойролцоо хүчтэй цас шуурсан аж. Энэ үед мөргөлчид нуурын хажууд байсан модон байшинг нурааж дулаацахын тулд гал түлжээ. Харин цас хайлж эхлэхэд эдгээр мөргөлчид нуурын орчим хүмүүсийн араг ясыг олж харсан гэнэ. Энэхүү мэдээлэл Энэтхэг даяар маш хурдацтай тархсан бөгөөд хүн бараг л очдоггүй Рупкундад хүний араг яснууд олдсон нь ихэд хачирхалтай санагдсан аж. Ингээд л судлаачид энэхүү олдворт анхаарлаа хандуулж эхэлжээ.
Үүнээс хойш буюу 1956-1958 оны хооронд Рупкунд нуур руу маш олон тооны, палеонтологичид, антропологичид, геологичид болон томоохон эрдэмтэд ирж судалгаа хийж эхэлсэн байна. Арлын ёроолд бараг л бүхэл бүтэн оршуулгын газар гэмээр олон тооны гавал яснууд олдсоор байжээ.
Эрдэмтдийн гаргасан эхний таамаг нь эдгээр гавал яснууд дайны дараа эх орон руугаа буцах гэж байсан Японы цэргүүдийнх байж болох юм гэжээ. Гэсэн хэдий ч илүү нарийн судалсны дүнд гавал яснууд 100 гаруй жилийн өмнө байсан болохыг тогтоожээ.
Радио идэвхит төхөөрөмжийн үр дүнд гавлуудын насыг тогтоож чадсан бөгөөд эдгээр гавлууд 650 настай болох нь батлагдсан гэнэ. Мөн цусны шинжилгээ хийгдсэн бөгөөд энэхүү яс нутгийн оршин суугчдынх биш байсан байна. Ар араасаа янз бүрийн таамаг, мэдээлэл урсан гарч байлаа. Зарим нэг эрдэмтэд үзэхдээ 1841 онд энэхүү газар генерал Зоравар Сингха-ийн цэргүүд нас барсан гэнэ. Хэдийгээр ингэж үзэж байгаа ч эдгээр цэргүүд 19-р зууны дунд үед нас барсан. Тиймээс энэхүү таамаг боломжгүй болж таарч байна. Үүнээс гадна байлдааны цэргүүдийн дунд олон тооны эмэгтэйчүүд болон хүүхдүүд байхгүй л байх байсан болов уу.
2004 онд ээлжит судалгааны багийнхан “Рупкун” нуурыг зорьсон бөгөөд энэхүү үхлийн талаар нууцыг бараг л үнэн зөв тайлсан бололтой. Эдгээр судлаачдын үзэж байгаагаар, “Энэхүү үйл явдал МЭ-850 оны үед болсон гэнэ. ДНК-ийн шинжилгээнээс харахад эдгээр амь үрэгдсэн хүмүүс бүгд цусан төрлийн холбоотой байсан учир ямар нэгэн овог аймаг нүүдэллэх гэж байсан болов уу” -гэх таамаг гарч байна.
Мөн “Рупкундын осол”-ын ихэнхи судлаачид энэхүү гавлууд Энэтхэгийн мөргөлчдийн гавал хэмээн үзэж байгаа гэнэ. 3 судалгаанд оролцсон Энэтхэгийн эрдэмтэн Свами Пранавананда түүхэн баримтуудыг судалж, энэхүү осол 14-р зууны үед болсон гэж тогтоожээ. “Ража Жасдхаул нь Хомкундыг Парвати бурхны мөргөлийн ариун газар хэмээн зарласан. Тэрээр өөрөө энэхүү мөргөлийн багийн санаачлагч, толгойлогч нь байжээ. Нуурыг жаахан өнгөрөөд явж байтал гэнэт хаа нэгтээгээс хүчтэй салхи гарч, цасан шуурга болсон байна. Хэн ч аврагдаж чадаагүй бөгөөд салхи болон борооны нөлөөгөөр эдгээр хүмүүсийн ясыг нуурын ёроол руу шидсэн” -гэж бичсэн байна.
Ингээд харахад Парвати бурхан ихэд хүчтэй мэт санагдана. Гэтэл үүнийг үгүйсгэх бас л нэг өөр баримт гарч ирсэн. Энэ нь зарим хүмүүс савхин гуталтай байсан гэнэ. Мөргөлчид хэзээ ч савхин гутал өмсөх ёсгүй юм байна.
Мөн майхан, гэр ахуйн хэрэгсэл, арьсан уут гэх мэт олон зүйл олдсон нь эдгээр хүмүүс энгийн нэг мөргөлчид биш болж таарсан юм. Учир нь Энэтхэгийн мөргөлчид аянд гарахдаа хэзээ ч эхнэр, хүүхэд, гэр ахуйн хэрэгслээ авч явдаггүй гэнэ.
Эрдэмтдийн анхаарлыг татсан нэгэн зүйл нь эдгээр гавлуудын ихэнхи нь нэг талаасаа цохиулсан байжээ.Тэгэхээр энэхүү үхэл ямар нэг хүчирхийллийн үр дүнд үүссэн байж болох юм. Гэхдээ нэг дор 600 хүнийг хорооно гэдэг хачирхалтай.
Нутгийн уугуул иргэд ярихдаа: “Эдгээр мөргөлчдийг ариун газрыг
бузартуулсан хэмээн бурхан харааж хүчтэй төмөр мэт хүнд мөндөр оруулсан
хэмээн өгүүлдэг аж”. Магадгүй энэхүү багт явж байсан бүх хүн нас
бараагүй зарим нь буцаж чадсанаар энэхүү түүхийг үргэжлүүлэн өгүүлж
байсан болов уу.
Олон жилийн туршид үүнийг ямар нэг шашны үйл ажиллагаа,
халдварт өвчин байсан гэх таамгийг дэвшүүлж байжээ. 1951 оноос хойш олон
жилийн турш энэхүү нуурын нууцыг хэн ч тайлж чадаагүй л байна.