Томчуудад зориулсан жигнэмэг

2013-01-15, 23:17
16,580
Парисийн нэгэн le Marais гудамжинд “Legay Choc” хэмээх жигнэмэгний кафе байдаг юм байна. Энэхүү кафе нь улсынхаа хамгийн алдартай газар билээ. Учир нь гэвэл “Legay Choc” томчуудад зориулсан жигнэмэгийг үйлдвэрлэдэг гэнэ. Тиймээс жуулчид энэхүү жигнэмэгийг худалдаж авахын тулд “Legay Choc” кафег зорин очдог аж.
Томчуудад зориулсан жигнэмэг

Маре нь Парисийн гейчүүдийн гудамж юм. Жигнэмэгний кафен нэрийг түүний эзний нэрээр нэрлэсэн бөгөөд эзнийг нь Ришар Лёгэ (Richard Legay) гэдэг юм байна. Мөн тэрээр ижил хүйстэн бөгөөд үүнийгээ ч огт нуудаггүй гэнэ.



Түүний бэлгийн чиг хандлага хүмүүст огт хамаагүй бөгөөд харин Legay Choc-ийн хийж буй жигнэмэг л жуулчдын анхаарлыг их татдаг аж.



Legay Choc-т цагаан хоолтонгуудад зориулан “brioche gurmande” болон францын “baguette magique” хэмээх жигнэмэгийг хийдэг байна. Энэхүү жигнэмэгийн амтыг үгээр хэлэхийн аргагүй бөгөөд зургийг нь харахад л хангалттай болов уу.



Энэхүү жигнэмэгийн зөвхөн Бямба гаригийн 2 цагаас хойш зардаг гэнэ.



Саяхан Ришар Лёгэ парисчуудад бэлэг бэлдэхээр шийджээ. Францчууд 1-р сарын эхний Ням гаригт бурхны баяр тэмдэглэдэг аж. Энэ өдөр гэр бүлээрээ ширээний ард сууж, тэмдэглэх ёстой юм байна. Баярын ширээг «Галет де Руа» (Galette des Rois) хэмээх жигнэмэгээр чимэглэх ёстой бөгөөд жигнэмэгээ алтан титмээр чимэглэдэг аж. Энэхүү баярыг тохиолдуулан Ришар Лёгэ өөрийн тусгай самартай жигнэмэгийг хийсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()