Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жич. Харьцуулалт хийхдээ машин цагт 100км, хүн цагт 8км хурдлана гэж тооцсон байгаа.
1. Сансарт хамгийн анх тааралдах зам нь мэдээж Сар.
“Гелиос-Б” хөлгөөр сар луу аялал хийхийн тулд ердөө л нэг цаг шаардагдах бол машинаар явахад 160 хоног шаардагдаж, явганаар бол 5 жил явах юм байна.
2. Дараагийн зогсоол нь Ангараг.
Дэлхийгээс Ангараг хүртэлх зай 56 сая км юм. Тиймээс дэлхийгээс Ангараг хүртэл явахад 17 жил шаардагдана.
Хэрвээ энэхүү хөлгөөр аялах бол ердөө л 9 хоног зарцуулах бол машинаар явахад 63 жил шаардлагатай. Явган явах гэж санасны ч хэрэггүй. Учир нь явганаар явбал 799 жил зарцуулагдах юм гэнэ.
3. Ангарагийн дараагийн зогсоол Нар.
Наран дээр “Гелиос-Б” хөлгөөр хүрэхэд 26 хоног хэрэгтэй аж. Харин машинаар нар хүртэл явахад 173 жил шаардагдах бол явганаар явахад 2168 жил шаардагдах болно.
4. Ингээд нарны аймгийн хамгийн сүүлийн гариг нь Дэлхий ван.
Дэлхийгээс "Дэлхий ван" хүртэл явахад 5,6 тэрбум км-ын зайтай бөгөөд энэхүү Гелиос-Б хөлгөөр явахад 3 жилийн хугацаа хэрэгтэй. Дэлхий ван хүртэл машинаар явахад 6392 жил шаардагдаж, алхаж явахад 90,000 жил болно.
5. Бидэнтэй хамгийн ойрхон од нь нартай ойролцоо байх Проксима Центавр од юм. Зурган дээр энэхүү од нь улаан өнгөтэй харагдаж байна. Энэ нь дэлхийгээс 39043200000000 км зайтай аж. “Гелиос-Б” хөлгөөр хүрэхэд 18750 жил шаардлагатай юм байна. Тэгвэл машинаар явахад 4,5 сая жил, явганаар явахад 557 сая жил хэрэгтэй.
6. Бидний гаригтай ойролцоо байх Андромед галактикийн зай нь 97608000000000000000 буюу 285 сая гэрлийн жил болох юм байна. Тэгвэл энэхүү хөлгөөр Андромед хүртэлх замыг туулахад 46 тэрбум жил шаардагдах аж. Хүний алхалт, машины хурдаар тооцоход үнэхээр хүнд хэцүү болох билээ.